“Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль”-ийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг болно

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 05

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Парламентын сэтгүүлчдийн холбоо, Монголын хэвлэлийн хүрээлэнгээс хамтран хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, сэтгүүлчдийн дунд “Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль”-ийн төслийн талаар 2012 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн Мягмар гаригийн 14.00 цагаас Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна.

Уг хэлэлцүүлгийн үеэр сэтгүүлч болон редакцийн хараат бус, бие даасан байдал, сэтгүүлчийн мэргэжлийн нэр хүнд, хариуцлага, ёс зүйн талаар илтгэл тавигдахын сацуу уг хуулийн төслийн талаар санал бодлоо солилцох зорилготой аж. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, хуулийн төслийн Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн М.Батчимэг болон Ажлын хэсгийн бусад гишүүдээс гадна Монголын Хэвлэлийн Хүрээлэн, Парламентын сэтгүүлчдийн холбооны төлөөлөл, хэвлэл мэдээллийн байгууллагуудын сэтгүүлчид оролцох юм байна.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top