Өнөөдөр дөрвөн байнгын хороотой

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 06
  1. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 08.30 цагаас “А” танхимд:

        Хэлэлцэх асуудал:

• “Чингис хаан” одон бий болгох тухай Улсын Их Хурлын 2002 оны 21 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;

• Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;

• Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

• “Сонгуулийн нэмэлт зардлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

• Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөгдөх тухай хүсэлт;

• Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөх, томилох тухай асуудал.

        2. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Б” танхимд:

        Хэлэлцэх асуудал:

• "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;

• “Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;

• Бусад.

        3. Төсвийн байнгын хорооны хуралдаан 13.30 цагаас “А” танхимд:

        Хэлэлцэх асуудал:

• Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төслүүд /гурав дахь хэлэлцүүлэг/;

• Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/.

        4. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:

        Хэлэлцэх асуудал:

• Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;

• Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газраас 2012.11.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

• Бусад.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top