У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнээс чөлөөлөх хуралдаа байлцсангүй

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 06

 

Дөнгөж сая  Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын  гишүүн У.Хүрэлсүхийн  гишүүнээс чөлөөлөгдөх  тухай өргөдлийг хэлэлцэв. Энэ хуралдаанд УИХ-ын гишүүн  У.Хүрсэлсүх өөрийн биеэр байсангүй. Учир нь  түүний гэргийн бие тааруу байгаа болохоор  Солонгос улсыг зорьсон байна.  

Хуралдаанаар  асуулт асуух болон санал хэлэх гишүүн байсангүй. Улмаар санал хураасан юм.  Байнгын хороодоор гишүүдийн олонх нь дэмжиж асуудлыг  УИХ-ын нэгдсэн  чуулганаар хэлэлцэхээр боллоо. Харин асуудлыг УИХ-ын  нэгдсэн чуулганаар хэлэлцэж санал хураахдаа нууцаар  санал хураах гэнэ.  Өөрөөр хэлбэл хуулийн зохицуулалт ийм байдаг ажээ.  

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top