Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Их Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд У.Хэйг бараалхав

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 06

Лаос улсын нийслэл Вьентьян хотноо чуулж буй АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид Их Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд У.Хэйг бараалхав.

Монгол, Их Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг 2013 онд болно. Энэ ойг өргөн тэмдэглэх талаар болон хоёр орны хамтын ажиллагааны асуудлаар Ерөнхийлөгч сайдтай санал солилцлоо. Түүнчлэн 2013 оны дөрөвдүгээр сарын 29-нд болох АОХН-ийн сайд нарын долдугаар бага хуралд сайдыг өөрийн биеэр ирж оролцохыг Ерөнхийлөгч урив. Их Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд У.Хэйг урилгыг талархан хүлээж авлаа.
 
Ерөнхийлөгч Ардчилсан орнуудын хамтын нөхөрлөл/АОХН/-ийг Монгол Улс тэргүүлэх хугацаандаа түүнийг эрчтэй, нээлттэй, оролцоог хангасан, ил тод байгууллага болгохын төлөө хийж буй шинэчлэлийн талаар танилцуулж, шинээр ардчиллын замд орсон орнуудтай өөрийн улсын туршлагаас хуваалцахад анхаарч байгаагаа дуулгав.
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top