Ардчилсан нам сар бүрийн эхний долоо хоногийн 4 дэх өдрийн 11 цагт сэтгүүлчидтэй уулздаг уламжлалтай. Энэ удаагийн “4/11- уулзалт” ирэх Пүрэв гарагт буюу 2012.11.08-нд Дорноговь аймагт болох юм байна.
4/11 уулзалт нь цаг нартай уралдан ажлаа амжуулж явдаг сэтгүүлч, зураглаач нарт түр амсхийх, хоорондоо ярилцах боломж олгохын зэрэгцээ бүтэн сарын турш Ардчилсан нам ямар ажил хийсэн талаар намын удирдлагуудаас чөлөөтэй мэдээлэл авах нөхцлийг бүрдүүлдэг юм.
Энэ удаагийн 4/11 уулзалт орон нутгийн сонгуулийн өмнө болж буй. Тийм ч учраас Ардчилсан нам ялалт байгуулж, бодлогоо хэрэгжүүлж буй Дорноговь аймгийг сонгон сэтгүүлчдийг урьжээ. Сэтгүүлчид энэ удаагийн 4/11 уулзалтад оролцохдоо Дэлхийн энергийн төв Хамрын хийдээр аялаад буцах юм байна.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )