Оюутолгойн талаар УИХ-ын гишүүд мэдээлэл хийлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 06

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, О.Баасанхүү нар мэдээлэл хийлээ. Тэд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах, үр шимийг ард түмэнд хүртээх байр суурьтай байгаа. Тэдэнтэй УИХ-ын 20 гаруй гишүүн нэгдээд байгаа юм.

Оюутолгойгоос Монголчууд 71 хувийг хүртэнэ гэсэн сурталчилгаа явуулж, мөн нэг их наяд 58 тэрбум төгрөгийн татварыг Монгол Улсад төлсөн гэсэн худал мэдээлэл явуулж байгаа нь ард түмэнд маш их хор хохиролтой гэж үзэж байгаа юм. Энэхүү сурталчилгаа, татварын талаар судалгаа хийж, мөн шүүхэд ч хандаад байгаа аж. Гэвч мөнгөн урсгал 71 хувь гэдгийг бид хийгээгүй гэж Оюутолгойнхон ухарчээ. Нөгөөтэйгүүр Оюутолгой 250 сая төгрөгийн эрчим хүч татсан ч үүнд 565 сая төгрөг төсөвлөчихөөд үлдсэн мөнгө нь хаачсан нь тодорхойгүй байгаа юм байна.  

Энэ үеэр Ц.Даваасүрэн гишүүн “143 тэрбумыг татварт, гаальд 304 тэрбум гэхээр нийт 447 тэрбум төгрөг төлжээ. Харин нийт 772 тэрбум гэсэн цаана нь үлдсэн мөнгийг гаргаж чадахгүй байна. Гэтэл нэг их наяд 58 тэрбум төгрөгийг Монгол Улсад төлсөн гэдэг нь үүнээс үзэхэд харьцангуй ойлголт болоод байна. Оюутолгой төсөл байх ёстой. Харин харилцан үр ашигтай, хуулийн хүрээнд ажиллах ёстой гэсэн шаардлага тавьж байгаа. Ганц хоёр улстөрчтэй тохироод явахын бол цаашаа явахад хэцүү. Тиймээс хөрөнгө оруулалтын гэрээг үр ашигтай хийе гэж байгаа юм” гэлээ. С.Ганбаатар гишүүн “Оюутолгойн төсөл дураараа дургиж байна. Ойрын үед хүмүүсийг төөрөгдүүлсэн гэдэг нь тогтоогдох юм бол дахин шүүхэд өгнө. Монголд их хэмжээний мөнгийг татвар хэлбэрээр өгсөн гэдэг ч гадаадад хөрөнгө оруулсан мөнгөө нэмээд байна.  Шүүхэд 71/29 хувиар хандсан. Сүхбаатар дүүргийн шүүгч Буд гэдэг хүн “Чи Монголын ард түмний өмнөөс уучлал гуйлгуулах, шаарддаг хүн биш гэж хэлсэн. Үнэхээр Монгол айдас хүйдэстэй байна” гэв. УИХ-ын 26 гишүүн нэгдэж, 18 нь гарын үсэг зурсан байна. Тиймээс түр хороо байгуулан хариуцлагатай уул уурхайн талаар ажиллах нь. Энэ талаарх хуулийн төслийг өргөн барих аж. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top