Өнөөдөр У.Хүрэлсүхийг УИХ-ын гишүүнээс чөлөөлнө

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 08

Өнөөдөр 10:00 цагт УИХ-ын нэгдсэн чуулган хуралдах тов гараад байна. Энэ удаагийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

1.   Улсын Их Хурлын гишүүнийг чөлөөлөх тухай асуудал:

-      Танилцуулгыг Улсын Их Хурлын дэд дарга С.БАЯРЦОГТ танилцуулна;

-      Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.БАКЕЙ танилцуулна.

 

2.   Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөх, томилох тухай асуудал:

-      Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.БАТЦОГТ танилцуулна;

-      Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.БАКЕЙ танилцуулна.

 

 3.    Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/:

-      Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн М.БАТЧИМЭГ танилцуулна.

 

 4.    ““Чингис хаан” одон бий болгох тухай Улсын Их Хурлын 2002 оны 21 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/:

-      Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.БАТ-ЭРДЭНЭ танилцуулна.

 

 5.   "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/:

-      Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыгУлсын Их Хурлын гишүүн Б.ГАРАМГАЙБААТАР танилцуулна.

 

 6.    Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/:

-      Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн С.БАЯРЦОГТ танилцуулна.

 

 

7.     Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төслүүд /гурав, дөрөв дэх хэлэлцүүлэг/:

-      Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.ДАВААСҮРЭН танилцуулна.

 

8.    “Сонгуулийн нэмэлт зардлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/:

-       Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн сайд Х.ТЭМҮҮЖИН танилцуулна;

-       Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Р.БУРМАА танилцуулна.

Бид чуулганы мэдээг шуурхай хүргэх болно.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top