Өнөөдрийн УИХ-ын чуулган эхлэх ёстой цагаасаа 50 минутаар хоцорлоо. Одоогоор чуулганы танхимд 20 орчим гишүүн байгаа ч ирцэнд 36 гишүүн бүртгүүлжээ. Энэ нь ирвэл зохих 71 гишүүний 50,7 хувь нь юм. Юутай ч гишүүд чуулганаа эхлүүллээ. Яг одоо эхний асуудал болох УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийг гишүүнээс чөлөөлөх талаар хэлэлцэж байна. У.Хүрэлсүх хуралдаанд ирээгүй байна. Бид чуулганы талаар эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )