УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж байгаа хоёр дахь асуудал нь УИХ-ын тамгын газрын ЕНБД-ыг үүрэгт ажлаас нь чөлөлөх эсэхийг хэлэлцэж байна. Тэрбээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэндээ үндэслэл бичээгүй аж. Ц.Шаравдорж нь шүүхийн байгууллагад 12 жил, УИХ-ын гишүүнээр 16 жил, өнөөгийн энэхүү үүрэгт ажлаа таван жилийн турш хашсан бөгөөд өөрийн хүсэлтээр ажлаа өгөх гэж байгаа юм. Түүнийг ажлаас нь чөлөөлж өгөх хүсэлтийг хүлээн авах хүсэл УИХ-ын гишүүдэд байсангүй. Улмаар өргөдөлтэй холбоотойгоор гишүүд дарамт байсан уу, ямар ажил хийх гэж байна хэмээн асуулаа. Үүнд Ц.Шаравдорж: Үүрэгт ажлаа өгөхөд ямар нэг дарамт байгаагүй. Ажлаасаа гарсан тохиолдолд хийхээр төлөвлөөд байгаа ажил одоогоор алга гэж хариулав.
Ингээд гишүүдийн саналыг хураалаа. Санал хураалтад 51 гишүүн оролцсон бөгөөд тэдгээрийн 41 нь буюу 80,4 хувь нь түүнийг ажлаас нь чөлөөлөхийг дэмжив.
Улмаар түүний ажлыг АН-ын бүлгийн ажлын хэсгийн ахлагч Б.Болдбаатар хийж чадна хэмээн үзэж байгаагаа УИХ-ын дарга илэрхийллээ. Өөрөөр хэлбэл хуулиараа бол УИХ-ын дарга УИХ-ын тамгын газрын ЕНБД-аар ажиллах, хуульч хүний нэрийг УИХ-ын дарга оруулж ирдэг юм байна. Б.Болдбаатар нь 1968 онд төрсөн. Хуульч, инженер мэргэжилтэй. Түшээ дээд сургуулийн захирлаар ажиллаж байгаад, Эх орон ардчилал эвсэл болон Ардчилсан намын бүлгийн ажлын хэсгийн даргаар ажиллаж байгаа юм.
Түүнийг УИХ-ын тамгын газрын ЕНБД-аар томилох эсэхийг яг одоо хэлэлцсээр байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )