УИХ-ын Тамгын газрын ЕНБД-аар Б.Болдбаатар томилогдлоо

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 08

УИХ-ын Тамгын газрын ЕНБД Ц.Шаравжамц үндэслэлгүй ч ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ тавьсан билээ. Түүнийг үүрэгт ажлаас нь дөнгөж сая чөлөөлж, АН-ын бүлгийн ажлын хэсгийн ахлагч Б.Болдбаатарыг томилох эсэхийг сая шийдвэрлэлээ.  

Энэ үеэр МАН-ынхан шүүмжлэлтэй хандсан. Өөрөөр хэлбэл намын гишүүнээс татгалзаагүй, залуу хүн, ачаалал ихтэй ажлыг хийгээд явах нь эргэлзээтэй, хуульч мэргэжлээрээ ажилласан туршлага нь эргэлзээтэй гэх мэт хувь хүн талаас нь дэмжихгүй байгаагаа тойруугаар илэрхийлэв. 

Харин АН-ынхан Б.Болдбаатартай олон жил хамтран ажилласан, асуудалд нухацтай ханддаг, 40 настай хүн залууд тооцогдох юм бол хэзээ залуус төлөвших юм гэх мэтээр “өмгөөлсөн” юм.

Гишүүдийн маргаан цаг гаран үргэлжилсэн бөгөөд асуулт, санал хэлж дуусав. Улмаар санал хураахад гишүүдийн 80,3 хувь нь Б.Болдбаатарыг УИХ-ын тамгын газрын ЕНБД-аар томиллоо. 

УИХ-ын тамгын газрын ЕНБД-д томилогдсон хүн энэхүү албан тушаалд томилогдсон цагаасаа эхлэн намынхаа гишүүнээс бүрмөсөн гардаг. Б.Болдбаатарын хувьд энэхүү хуулийг мөрдөж байгаа. Тэрбээр аль нэг намын талд орохгүй, асуудалд нухацтай хандаж, ажлын ачааллыг даан ажиллах болно хэмээн өнөөдөр үүрэгт ажлаа хүлээн авлаа.  

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top