Шатахууны үнийг нэмэхгүй

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 08

 

УИХ-ын үдээс хойших хуралдааны эхний хэлэлцэх асуудлаар Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг баталлаа. Дараагаар нь МонголУлсын 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Үүнтэй холбоотойгоор гишүүд асуулт асуулаа. Тухайлбал,

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: 2005 болон 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хэдэн төгрөгний зардал гаргасан бэ?  Мөн цалин тэтгэврийн хувьд дөрвөн жилийн турш тууштай бодлого барьж чадах уу? Сарын өмнө бензиний үнийг нэмэхгүй гэж хэлж байсан. Харин өнөөдөр л гэхэд нэмэгдэх талаар ярьж байна. Тиймээс бүх зүйлийн үнийг байгаа түвшинд нь барьж чадна гэж ярих шаардлага байгаа гэж үү? гэхэд

Еөрнхий сайд Н.Алтанхуяг: “Нефтийн үнийн тухайд бүх компаниуд биш зөвхөн “НИК” гэдэг компани үнээ нэмье гэж байгаа. Гэхдээ энэ нь орон нутгийн сонгуультай холбоотой. Бензиний үнэ нэмэгдэхэд бусад бүх барааны үнэ нэмэгддэг. Тиймээс бид бүх компанитай бензиний үнийг нэмэхгүй байхаар харилцан тохиролцсон. Иймд бид ганцаараа сонгуультай холбогдуулан бензиний үнийг нэмсэн “НИК” компанитай хариуцлага тооцно гэв.

Харин Уул уурхайн сайд "Монгол Улс дизель түлшний 12 хоногийн нөөцтэй бол авто бензиний 48 хоногийн нөөцтэй. Гэхдээ энэ нь төмөр замаар тээвэрлэгдэн ирж буй нефтийн бүтээгдэхүүнийг оруулаад тооцсон тоон үзүүлэлт. УИХ-аас энэ төрлийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэхтэй холбоотой тогтоол гаргаж байсан. Түүнд 120 хоногийн нөөцтэй байх ёстойг хуулиар баталгаажуулж өгсөн ч аль ч шатанд хууль хэрэгжилгүй явж ирснээс өнөөдрийн хүнд нөхцөлд ирээд байгаа" гэв.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top