“Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хууль батлагдлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 09

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн  үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, батлалаа. Хэлэлцүүлгийн үеэр асуулт асуух гишүүн байсангүй, харин төсвийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй гурван саналын томъёоллоор санал хураалт явуулсан юм. Ингээд “Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд төсвийн тухай хуулийн зарим заалтыг хамааруулахгүй байх тухай” хуулийн төслийг хуралдаанд оролцсон 52 гишүүний 40 /76,9%/ нь дэмжснээр батлагдав.

Уг хуулиар Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан 2013 онд хэрэгжүүлэх шинэчлэлийн хөтөлбөрийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд шаардагдах 50 тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт тусгахад 2012 оны төсвийн тухай хуулийн зарим зүйл заалтанд хамааруулахгүй байх талаар тусгажээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top