Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган 10:00 цагт товлогдсон байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр боллоо.
1. “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байр, биеийн тамирын заалны барилга хангамжийн талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/:
- Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн А.ТЛЕЙХАН танилцуулна;
- Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.ГАНБААТАР танилцуулна.
2. Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/, Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн зарим заалт хүчингүй болсонд тооцох тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт хүчингүй болсонд тооцох тухай, Хувь хүний нууцын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/:
- Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТСУУРЬ танилцуулна;
- Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.БАЯРСАЙХАН танилцуулна.
3. “Монгол Улсаас Бүгд Найрамдах Кени Улстай дипломат харилцаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл:
- Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.БОЛД танилцуулна;
- Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.БААСАНХҮҮ танилцуулна.
4. Татварын мэргэшсэн зөвлөхийн үйл ажиллагааны тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/:
- Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Ц.ДАВААСҮРЭН танилцуулна;
- Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбат танилцуулна.
5. “Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/:
- Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Зам, тээврийн сайд А.ГАНСҮХ танилцуулна;
- Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ГАНБАТ танилцуулна.
6. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
- Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.ЦАГААН танилцуулна;
- Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Р.ГОНЧИГДОРЖ танилцуулна.
Сэтгэгдэл ( 0 )