Монгол улсын Засгийн газраас Кени улстай дипломат харилцаа тогтоох тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлснийг байнгын хороогоор хэлэлцэж, өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж байна. Кени улстай дипломат харилцаа тогтоох эсэхэд Н.Энхболд гишүүн асуулт асуусан юм. Тэрбээр уг асуудлыг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Улмаар дипломат харилцаатай зарим улсуудтай, тэр тусмаа хөрш улсуудтай таагүй харилцаатай байгаа гэх мэдээлэл байна. Энэ талаар мэдээлэл өгөөч гэж хүслээ. Гэвч түүний асуултад хариулах хүн байсангүй. Улмаар УИХ-ын дарга гишүүнийхээ бүрэн эрхийнхээ хүрээнд бичгээр асуулт тавих эрхтэйг сануулав.
Улмаар гишүүд дэмжиж байгаагаа илэрхийлэв. Харин Ц.Нямдорж гишүүн: Тэмээ шээж байгаа юи шиг дипломат харилцаа тогтоох улсуудыг ганц нэгээр нь савируулах юм. Бөөнд нь нэг мөсөн оруулаад ирээч гэж шүүмжлэв. Ингээд санал хурааж гишүүдийн олонхийн саналаар манай улс Кени улстай дипломат харилцаа тогтоохоор боллоо.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )