“Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх нь өнөөдрийн чуулганы тав дахь асуудал байлаа. Өргөн уудам нутагтай манай улсын хувьд агаарийн тээвэр нь стратегийн чухал ач холбогдолтай бөгөөд үүнийг Засгийн газрын хуралдаанаар дэмжсэн байна. Улмаар өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж байгаа нь энэ юм.
Хэрвээ энэхүү асуудлыг дэмжвэл нисэхийн салбарт олон ажил хийгдэх болно гэдгийг салбарын сайд нь онцолж байлаа. Тодруулбал гурван Боинг онгоцыг авахаар төлөвлөөд байгаа юм байна. Хэдийгээр санхүүжилт нь байхгүй ч гадаадын банкаас зээл авч, үлдэгдэл мөнгийг улсын төсвөөс гаргуулахаар ажлын хэсэг ажиллаж байгаа гэнэ. Мөн шинээр онгоцны буудал барихаар төлөвлөөд байгаа аж. Үүнээс гадна МИАТ компанийн үйл ажиллагааг сайжруулах бодлогын ажлууд хийгдэх юм байна. Учир нь МИАТ-ын захирал сүүлийн 10 жилд долоон удаа солигдсон байна.
Улмаар уг асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэдэгт гишүүдийн 85,4 хувь нь дэмжив.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )