Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээ хүрээнд "УИХ-ын дэгийн тухай" хуулинд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсоруулсан билээ. Уг хуулийн төслийг өнөөдөр үдээс өмнөх чуулганаар хэлэлцсэн. Гэвч АН болон Шударга ёс эвслийн бүлэг МАН-ыг "бөөрөлхөн" чин сэтгэлийн үгээ хэлэхгүй бол асуудлыг хэлэлцэхгүй хэмээн бүлгийн завсарлага авч чуулганыг завсарлуулсан билээ. Тэгвэл МАН-ыг буулгаж авсан олонх болон Шударга ёс эвслийн бүлэг завсарлагаа албан ёсоор дуусгаж УИХ-ын нэгдсэн чуулгандаа сууж байна. Харин яг одоо МАН-ын бүлгийг албажуулах асуудлыг хэлэлцэж байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )