Сонгогчоос саналаа илэрхийлэх, сонгуулийн дүнг гаргах үндсэн баримт бичиг болох саналын хуудсыг хэвлүүлж дууслаа.
Одоо хэсгийн хороодод санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө хүргүүлэх ажлыг хуульд заасны дагуу тухайн аймаг, дүүргийн сонгуулийн хороод хариуцан ажиллана.
Аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороодын баталсан тоог үндэслэн Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны сонгуульд зориулж нийт 1 сая 900 мянга гаруй саналын хуудас хэвлүүлсэн байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )