Цагтаа Ногоон намын дарга байсан УИХ-ын гишүүн асан Д.Энхбат өөрийн намаа Иргэний Зориг намтай нэгтгэж намынхаа гишүүдийн олонхийн дургүйг хүргэж намаас хөөгдөхдөө тулж байсан нэгэн. Гэхдээ тэрбээр энэхүү хоёр намыг нэгтгэх үзэлдээ үнэнч байж чадсанаараа Иргэний Зориг-Ногоон намын дарга болсон бөгөөд үүнийхээ шанд УИХ-д ногоон гэрлээр орж ирнэ хэмээж байсан ч тэрбээр УИХ-д нэр дэвшихээс татгалзсан.
Харин сүүлийн үед бүр намын даргын ажлаа ч хийх завгүй яваа сурагтай. Бүүр нэлээд томоохон төсөл хэрэгжүүлээд ёстой л “Би үхэхээр, чи үх” хэмээж байгаа гэнэ шүү. Орон нутгийн сонгууль эхэлж байгаа яг энэ цаг дор нам толгойлсон хүн ингэнэ гэж бас байх аа.
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”
Сэтгэгдэл ( 0 )