“Хүүхэд бүрийг хамгаалъя” форум болно

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 12

“Даймонд Пресс” клуб санаачлан “Хөрст дэлхий” ТББ-тай хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүүхэд бүрийг хамгаалъя” зохион байгуулагдаж буй форум өнөөдөр Төрийн ордонд нээлтээ хийхээр болжээ.

Уг форумаар хүүхдийн эрх ашгийг хамгаалахад тулгамдаад буй асуудлуудыг хэлэлцэх ажээ. Түүнчлэн хүүхдийн эрх ашгийг хамгаалахад хамгийн түрүүнд хэрэгтэй байгаа, бас хэрэгжүүлэх ёстой зүйл бол стандарт гэдгийг “Хөрст дэлхий” ТББ онцлоод буй. Хүүхдээ машинд яаж авч явах, сургуулийн орчин ямар байх зэрэг нь нарийн стандарттай байж, түүнийг хэрэгжүүлдэг болсон цагт хүүхдийн эрх ашгийг жинхэнэ утгаар нь хамгаалж чадна гэж үзэж байгаа аж.  Иймд стандарт болон бусад асуудалтай холбогдуулан өнөөдрийн форумаас уриалга гаргах юм байна.
Мөн уг форумын хүрээнд “Даймонд пресс клуб”, “Хөрст дэлхий” ТББ улсын сургуулиудыг автобустай болгох санаачлага гарган эхлүүлж байгаагийн зэрэгцээ хэд хэдэн сургуулийн хажуугийн зам дээр “Анхаар хүүхэд” гэсэн сануулга бүхий тусгай самбар босгож байгаа аж.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top