Дөчин жилийн өмнө яг энэ өдөр, энэ хотод Австралийн Ерөнхий сайд асан Гоф Уитлэм “Австраличууд бид өнгөрснөө, эсвэл ирээдүйгээ, өнгөрсөн цагийн дадал зуршил, айдас жийрхлээ, эсвэл ирээдүй ца гийн шаардлага, боломжийн аль нэгийг нь сонгох цаг ирлээ” гэж хэлжээ.
Монголчууд бид яг тийм сонголтыг таван сарын өмнө хийчихээд байна. 2012 оны Парламентын ээлжит сонгуулиар анх удаа төрийн бүх мэдэл үндсэндээ Ардчилсан намын гарт шилжлээ. 1991 оны Ардчилсан хувьсгалыг зохион байгуулсан улс төрийн хүчний тэргүүлж буй шинэ төрөөсөө монгол хүн бүр сайхан амьдрах боломжийг өгнө гэсэн ихээхэн итгэл, хүлээлттэй байна. Монголын эдийн засаг эрчимтэй хөгжиж байгаа ч хүн бүрийн амьдралд буухгүй, сэтгэлд нь хүрэхгүй байна.
Монгол Улсын эдийн засаг сүүлийн арван таван жилд (1997-2011) дунджаар 6.7 хувь, нэг хүнд ногдох ДНБ зургаа дахин өслөө. Эдийн засаг ирэх найман жилд дөрөв дахин, 2030 он хүртэл жил тутам бараг 10 хувь өсөж дэлхийн хамгийн хурдан хөгжсөн орон болно. (Citigroup Global Markets, 2011).
Харин өнөөдөртөө Монголын эдийн засаг ганц салбараас ихээ хэн хамааралтай байгаа. Манай ДНБ-ий 25, экспортын 95 хувийг уул уурхай эзэлж байна. МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн хийсэн судалгаагаар өнөөгийн бодлого өөрчлөгдөхгүй бол, 2040 он хүртэл тонн зэсийн үнийг дунджаар 5300 ам.доллар, унци алтыг 965 ам.доллар, тонн коксжих нүүрсийг 54 ам.доллараар тооцвол Монгол Улсын эдийн засагт уул уурхайн салбар улам их нөлөөтэй (29 хувь), харин хөдөө аж ахуйн салбар 16 хувь болно.
Уул уурхайн хамгийн том хоёр төсөл ДНБ-ий өсөлтийн үндсэн суурь болох бөгөөд Оюутолгойн орд 2020 гэхэд жилд 28 тонн алт, 800 мянган тонн зэсийн баяжмал гаргаж эдийн засгийн 25 хувийг дангаараа бүтээнэ. Тавантолгойн ордоос жилд 10 сая коксжих нүүрс, 40 тонн түлшний нүүрс үйлдвэрлэх болно.
Сүүлийн дөрвөн жилд бараа бүтээгдэх үүний үнэ дунджаар 13 хувиар нэмэгдсэн нь эдийн засгийн бодит өсөлтийг эрс саа руулж байна. Ажилгүй гэж бүртгүүлсэн хүмүүс ажиллах хүчний 3-4 хувийг эзэлж буй.
Эдийн засгийн гол хөдөлгөх хүч болсон бизнесийн салбарт тохиолдож буй гол бэрхшээл нь ихэнхдээ төрийн үйл ажиллагааны чадвартай холбоотой боллоо. Бизнес хийх зөв шөөрөл авах, бүртгэл, татвар, хууль журмын бүрхэг заалтууд, тэдгээртэй уялдан гарч буй хүнд суртал, авлига маш их газар аваад байна.
Бизнесийг санхүүжүүлэх эх үүсвэр бага, ердөө хэт өндөр хүүтэй банкны зээлээр хяз гаар лагдаж байгаа. Жилийн 24 ху вийн хүүтэй зээлээ төлөөд ашигтай үлдэх бизнес улам бүр цөөрч байна.
Уул уурхайн холбогдолтой үйл ажиллагаа явуулах, нийслэл хотод газар эзэмших эрх, тусгай зөв шөөрөл авах, дамжуулан борлуулах зэрэг өөрсдөө ямар нэг үнэ цэнэ шингээгүй боловч их өндөр ашигтай бизнесүүд цэцэг лэж төрийн албан хаагчид бүх түвшиндээ олноороо оролцож ирлээ.
Хууль журам сахиулах байгууллагууд өөрсдөө хуулиа зөрчих болсон нийгэмд төр засагт итгэх иргэдийн итгэл буурч байна.
Эдийн засгийн хамгийн том сорилт бол хөгжлийн гол нөхцөл болсон зам, харилцаа холбоо, цахилгаан, дулааны эрчим хүчний найд вартай эх үүсвэр зэрэг дэд бүтцийг барьж байгуулах явдал юм.
Харин дараачийн сорилт бол хөгжлийн хэрэгцээ шаардлагыг хангасан боловсон хүчнийг зах зээлд нийлүүлэх явдал. Үүүний тулд боловсролын бүх түвшинд чанарын өөрчлөлт гаргах, техник мэргэжлийн боловсролыг хөгжүүлэх, боловсрол, шинжлэх ухаан, судалгааны байгууллагуудын үйл ажиллагааг бизнестэй хол босон механизмыг бий болгох шаардлагатай.
Монгол Улсын төр засгийн өмнө эдийн засгийн бодлогоо тогтвортой байлган, хууль журмаа энгийн ойлгомж той гаргаж, заавал мөрдүүлэх наад захын шаардлага тавигдаж байна.
Мөн цөөхөн тооны ашигт малтмалын зах зээлийн үнийн өөрчлөлтийг дагасан эдийн зас гийн хямрал болон үнийн мөчлөгийн эсрэг бодлого баримтлах чадвартай болох цаг иржээ.
Нийтийн засаглалыг боловсронгуй болгож, улмаар эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлэх буюу байгалийн баялгаа хүний баялагт хөрвүүлэн “голланд өвчнөөсөө” салах том сорилт монголчуудын өмнө зогсож байна.
Өрсөлдөх чадвартай болж Монголоос дэлхийн зах зээл рүү гарах магадлал өндөр салбарт бид аялал жуулчлал, мах, ноолуур, мэдээллийн технологийн болон уул уурхайн ханган нийлүүлэх үйлчил гээг багтааж байна.
Эцэст нь хэлэхэд, дээрх сорилтуудыг даван туулахад Австралиас сурах, тусгаж авах олон зүйл бийг бид харж байна. Сорилт бүрээр та бүхний хийж бүтээсэн, алдаж оносон алхам бүрийг нарийвчлан тооцох чадвар монголчууд бидний урагшлах замд үнэтэй сургамж болно.
Хөдөлмөрлөх, хөрөнгөжих боломжийг Австралийн эрэгтэй, эмэгтэй хүн бүрт олгохыг уриалсан Гоф Уитлэмийн үг өнөөгийн монголчууд бидэнд маш дотно, ойлгомжтой сонсогдож, цаг үеийн зорилтыг маань бас адил хан илэрхийлж байна.
Нийтлэлч Д.Жаргалсайхан
Эх сурвалж: Baabar.mn
Сэтгэгдэл ( 0 )