Нийслэлийн байгаль орчин ногоон хөгжлийн газрын дарга Г.Болормаатай ярилцлаа.
Зуслангийн газар ойн сан, усны сав газарт байрлаж буй 4052 байршлын газрыг хууль бусаар олгосон учраас газрын эрхийг цуцлана гэж яригдаад байгаа. Энэ асуудал ямар шатандаа явж байна вэ?
- Эрхийг нь цуцалсан асуудалд бол байхгүй. Нийслэлийн хэмжээний газар олголтыг тэр дундаа ой усны тухай хууль зөрчиж газар олгосон зөрчлийг нь Засаг даргын орлогчоор ахлуусан ажлын хэсэг явж шалгасан. Илэрсэн зөрчлийг нь дүүрэг бүрээр нь тэмдэглээд Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Одоо ойн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш ойн, усны тухай хууль зөрчиж олгосон газрыг шаардлагатай тохиолдолд цуцлах, хууль ёсны дагуу олгосон бол ямар үндслэлээр олгосон тодруулгыг авч байна. Ирсэн мэдээлэлүүдийг Улсын мөрдөн байцаах газрын байгаль орчны гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгуулахаар болсон. Эхний ээлжинд бүгд хууль бус байна гээд эрхийг нь цуцлахгүй. Өмнө нь төрийн байгууллагуудын уялдаа холбоо муутай ажиллаж байсан мөн Байгаль орчны хуулийг хэрэгжүүлж ажиллаагүйгээс болж ийм байдалд хүрсэн учраас төр захиргааны байгууллагад ямар алдаа байна гэдгийг илрүүлэх ажил хийнэ. Энэнээс хойш хууль зөрчиж газар олгохгүй, ногоон байгаль орчноо хамгаалах тал дээр анхаарч ажиллана. Газар олголтыг хууль бусаар авсан бол цуцлах, албан тушаалтан, төрийн захиргааны байгууллагуудын буруутай үйл ажиллагаа байвал засч залруулах юм.
- Нэгэнт иргэд мөнгөө төлөөд газраа аваад байшингаа барьчихсан тохиолдолд иргэд хохирох ёсгүй. Тухайн үед зөвшөөрөл өгсөн дарга нарт ямар хариуцлага хүлээлгэх юм вэ?
-Улсын мөрдөх байцаах газар цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгуулж байна. Хэрвээ албан тушаалтан буруутай гэж үзвэл АТГ-т өгөөд өөр ямар арга хэмжээ авч болох байна тэр арга хэмжээг авна. Үүний дараа нэгэнт олгогдсон газрыг яаж зөвөөр ашиглах, ногоон бүсэд байгаа гэдэг утгаар нь татвар авах ёстой юу мөн байгаль орчныг нөхөн сэргээх тал дээр хэрхэн зөв шийдэлд хүрэх тал дээр анхаарч ажиллаж байна.
-БОНХЯ-аас жил бүрийн есдүгээр сараас аравдугаар сар хүртэл хугацааг байгаль хамгаалах сарын аяныг зохион байгуулдаг. Энэ жил ямар дүнтэй ажил хийсэн вэ?
-Байгаль хамгаалах аяны хүрээнд сургуулийн насны хүүхдүүдэд хичээл заасан мөн иргэдийн оролцуулсан булаг шандыг сэргээх ой дотор байгаа модонд зүүсэн хадгийг цэвэрлэх ажлыг зохион байгууллаа. Энэ жил байгаль орчны боловсролыг дэмжих жил болгон зарласан юм. Ер нь хүмүүс мэдэж байгаа энэ жил ногоон байгууламж тал дээр илүү их анхаарч ажиллаж байна.
Мөн байгаль орчныг дэмжих сан, Нийслэлийн боловсролын газар, байгаль орчин ногоон хөгжлийн газартай хамтраад шилдэг тохижилттой цэцэрлэг сургуулийг шалгаруулж шагнасан.
-Сонгинохайрхан дүүргийн гэр хороололд “Ногоон нуурын бичил” цэцэрлэгт хүрээлэн барих нээлтийн ёслол болж шав тавилаа. Энэ цэцэрлэгт хүрээлэнгийн онцлогийн талаар дурьдахгүй юу?
-Нийслэл хот 2020 он хүртэл ерөнхий төлөвлөгөөгөө батлуулсан. Энэ хугацаанд 20 цэцэрлэгт хүрээлэн барихаар төлөвлөсөн байгаа. Тэрний нэг нь ногоон нуурын цэцэрлэгт хүрээлэн юм. Энэ жил дөрвөн бичил цэцэрлэгт хүрээлэнг долдугаар сар гэхэд ашиглалтанд оруулах гэж байна. Энэ цэцэрлэгийн онцлог нь анх удаа гэр хороолол дунд баригдаж байгаа. Ер нь орчныг тохижуулаад ирэхээр тэнд амьдарч байгаа иргэний соёл хүртэл өөрчлөгдөнө. Тэнд байгалиасаа нууртай үүнийг ашиглаж иргэдийн амарч цугаалах, хүүхдийг аюулгүй тоглож наадах орчин нөхцөлийг бүрдүүлнэ.
-Ер нь манай нийслэд ногоон байгууламж тал дээр нэн тэргүүнд тулгамдаж байгаа ямар асуудал байна вэ?
-Ойн асуудал, хөрсний бохиролд нэн тэргүүнд тулгамдсан асуудал болоод байна. Ойн асуудал дээр замбараагүй газар олголтын асуудлыг таслан зогсоох, манай нийслэлийн ой хамгаалалтын бүсийн ой юм. Энэ жоохон ой маанв нийслэлийн агаарын бохирдол үүсэхийг багасгаж, чийгшлийг тэнцвэржүүлж байгаа шүү дээ. Ойгоо нөхөн сэргээх тал дээр анхаарч ажиллаж байна. 10 жилийн дараа усны хомсдолд орно гэж яригдаад байгаа. Энэ тал дээр судалгаа хийгээд нийслэлийн хэмжээнд байгаа бүх гүнийн худагны тооллогыг статистекын газартай хамтран явуулж одоо дуусах шатандаа орж байна. Хөрснөөс ашиглаж байгаа хэдэн худаг байна вэ, цаашдаа бодлогын хэмжээнд айл болгоны хашаанд гүний худаг байлгах тухай асуудлыг зөвшөөрөх үү гэдэг асуудлыг шалгаж байна.
-Денвер хотоос туршлага судалж байгаа гэсэн. Ногоон байгууламжыг хэрхэн бүрдүүлэх ёстой вэ. Энэ тал дээр гадны орнуудаас туршлага судалж байна уу?
-Денвер хотоос ногоон байгууламжын туршлага судалж байна. Ногоон байгууламж төлөвлөх, цэцэрлэгт хүрээлэн барих хөрсний бохирдолыг хэрхэн шийдэх тал дээр эрдэм шинжилгээний байгууллагатай хамтарч уулзалт зохион байгуулаад мөн дэлхий дээр хамгийн их хөрсний бохирдолтой тэр дундаа нефтийн бохирдол, хог хаягдалаас үүссэн бохирдлын талаар Японы эрдэмтэн ирж сургалт зохион байгуулсан.
Ярилцсан: Б.Анхтуяа
Сэтгэгдэл ( 3 )
saihan sanaa bainaa.
ДУНДГОВЬ АЙМГИЙН ХУЛД СУМАНД ГАРСАН ЖОНШНЫ ОРДОД НУТГИЙН ГЭХ ХЭДХЭН ИРГЭД ЗАД БАЯЖИЖ БАЙНА 1 АЙЛ ӨДӨРТӨӨ 300 МЯНГАН ТӨГРӨГ ЦЭВЭР ОЛЖ САРДАА 10 САЯ ТӨГРӨГНИЙ ЦЭВЭР АШИГТАЙ АЖИЛЛАЖ БАЙНА НӨӨЦ НЬ ҮНЭХЭЭР ИХ ХАРАМСАЛТАЙ НЬ ХЭДХЭН ИРГЭД ЗАД БАЯЖИЖ БУСАД АЙМГИЙН ИРГЭД ЯДУУ БАЙГАА НЬ БАЯЛАГИЙН ТЭГШ БУС ХУВИАРЛАЛТ ХЭТЭРХИЙ БАЙГАА НЬ ХАРАГДАЖ БАЙНА ДУНДГОВИЙН ЖОНШИН ДЭЭР ХЭДХЭН ИРГЭД ҮНЭХЭЭР ИХ МӨНГӨ ОЛЖ БАЙНА ЭНЭ ТЭГЭЭД ЗӨВ БОДЛОГО МӨН ҮҮ
Нүүрний зөв төрхтэй, дажгүй бүсгүй байна. Харин нүүрээ ингэж будаж арай болохгүй байхаа