Энэтхэгийн сайдын амрагийн явдал интернэтэд дэлгэгдлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 17
Энэтхэгийн Хүний нөөцийн хөгжлийн сайд Шаши Тхаруртой холбоотой дуулиан олныг цочоов. Түүний эхнэр Сунанда Пушкар “Нөхөр маань Пакистаны 45 настай сэтгүүлчтэй амрагийн холбоотой болсон. Иймээс би салахаар шийдсэн” гэж мэдэгдлээ. 
 
Тэдний амрагийн харилцааг Сунанда Твиттерээс мэдсэн гэнэ. Өөрөөр хэлбэл, Сунандаа нөхрийнхөө Твиттерийн хаягаар орж, түүнийг Мехр Тарар гэдэг пакистан эмэгтэй дотно харьцдагийг илрүүлсэн аж. Мехр Тарар бүсгүй Энэтхэгийн сайдад хайраа илэрхийлж, харин нөгөөдөх нь “Бидний харилцааг эхнэр маань мэдчихсэн” гэж бичиж байжээ. 
 
Сунанда эдгээр твитийг интернэтэд цацаад, “Намайг эмэгтэй хүний хувьд, эхнэрийн хувьд бүрэн устгалаа. Түүний энэ холбоог хайр гэх уу, дур тачаал, бие махбодийн хэрэгцээ юу. Хэлж мэдэхгүй юм. Эр хүний хувьд түүнд энэ таатай санагдсан биз. Гэхдээ тэр үүний төлөө эхнэрээ орхино гэж үү. Тэр хүүхэн бол Пакистаны тагнуулч. Шаши Тарур надаас урвасан төдийгүй эх орноосоо ч урвалаа” гэж бичжээ.
 

Харин сайд Шаши Тхарур “Миний хуудсыг хакерууд эвдэж орсон, тэгээд миний нэрийн өмнөөс сэтгүүлч бүсгүйд бичсэн байсан” гэж....Энд дарж орно 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top