345 сая төгрөгийн хулхи хогийн сав ”хог” болж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 21

Монголчууд суурин иргэншлийг сонгоод, бүр нарийн ярих юм бол нийслэл хотод суурьшаад багаар бодоход 370 гаруй жилийн нүүрийг үзэж байна. Гэтэл өнөөдөр хогоо зөв хаяж хэвшээгүй, хогийн сав хэрэглэж мэдэхгүй байгаа нь харамсалтай.

Идсэн чихэр, татсан тамхиныхаа ишийг хогийн цэг дээр байгаа мэт дороо хаяж баяр цэнгээний дараа Сүхбаатарын талбай, цэнгэлдэх хүрээлэн гэх мэт олон хүн цуглардаг газрууд хэдэн өдөр шөнө цэвэрлэгээ хийж тонн тонноор хог ачуулах шаардлага гардаг. Энэ байдлыг арилгахаар хотын удирдлагаас хогийн савхан тавихаас дорвитой ажил хийхгүй байгаа.

Тодруулбал тэд зүгээр суугаагүй ядаж л нийслэлчүүдийг нам хулхидаж чадсан хэд хэдэн хогийн савыг нийлүүлээд амжсан. Иргэд овоо дориун хогийн савтай боллоо хэмээн баярлаж байсан ч гаднаа гяланцаг, дотроо паланцаг гэгчийн үлгэрээр хуурамч хаяг шошго тавьсан байж таарав.

Тодруулбал дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг тусад нь ялгах боломжийг хангах үүднээс зориулалт бүхий  тусгаарлагчтай хогийн савыг “дахивар хог хаягдал”, “бусад хог хаягдал”  гэж тодоос гарчиглан тавьсан байгаа юм. Ингэхдээ  бүр ямар ч тэнэг хүнд ойлгогдохоор шил, лааз, төмөр, хуванцар  гэж байгаа нь үнэхээр томоохон хотын стандарт дагасан явдал байв. Харамсалтай нь нүглийн нүдийг гурилаар хуурав гэгчээр гаднаа бөөн бичиг тэмдэглэгээ болсон өнөө савнууд дотроо ямар ч тасалгаа байхгүй бөгөөд энгийн хог хаягдалтайгаа нийлсэн нь хогийг гараараа ялга гэсэн үг гэлтэй.

Өнгөрсөн зургаадугаар сард ирсэн гадны төлөөлөгчдийн дуулианаар тавьсан дээрх хогийн савнууд тус бүртээ 250 мянган төгрөгний үнэтэй. Нийслэлийн хот тохижилтын газарт Нийслэлийн Захирагчийн албанаас ирүүлсэн эдгээр хогийн савыг 11-р хорооллоос 100 айл, 100 айлаас Дөлгөөн нуурын уулзвар хүртэл зам дагуу 40 ширхэг, 25-р эмийн сангаас 3 дугаар эмнэлэг хүртэл 24 ширхэг, нийт 64-ийг байрлуулсан байдаг. Энэ мэтчилэн хогийг ялгалт хийхэд  ач холбогдолгүй хуурамч хаягтай сүржин сав байх нь ядаж л хог боловсруулах үйлдвэртэй мэт бусад хүмүүст сэтгэгдэл түрүүлэх, мөн шил лааз түүдэг хүмүүст ялгаж өгөх ажлыг хурдасгах тустай байж болох.

Энгийн, дахивар хогийг ялгах тасалгаатай хогийн сав, модон сандлыг манайхан өөрсдөө үйлдвэрл эсэн нь сайн хэрэг ч гэлээ тасалгаатай зарим нэг сав нь таггүй байгаа нь мөн л өнөөх хог хийсч гудмаар нэг цацагдах нөхцлийг бүрдүүлж байгаа.

“Мега Локоматив” ХХК 345 сая төгрөгийн өртөгөөр 1215 ширхэг хогийн сав, “Түмэн төмөрт” ХХК 150 сая төгрөгөөр 400 ширхэг модон сандлыг үйлдвэрлэж, гудамж талбайд байрлуулаад байна. Энэ нь урьд жилүүдэд урд хөршөөс оруулж ирдэг байсан хогийн савнаас нэг бүрийн үнэ нь 100,000 төгрөгөөр хэмнэсэн зардал болж байгаа гэдгийг албаныхан онцолж байсан. Харин яагаад ийнхүү тасалгаагүй байгаа талаар лавлахад  нэгдүгээрт дахин боловруулах үйлдвэр цөөхөн, хоёрдугаарт учиргүй хогийг ялгахаасаа гадна хүмүүст хог ялгах дадал суулгах гэж байгаа гэдэг хариултыг өгч байна. Өөрөөр хэлбэл мөнгө зарж суурилуулсан хогийн савуудыг дахин солих шаардлага хэзээ нэгэн цагт гарна гэсэн үг юм.


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tsssan thogiin (85.0.125.98) 2014 оны 01 сарын 21

Molkooniii laazaar hiisen hogiin sav heden jileer baij l bh yum daa baruund .Mongol gedeg tolognvvdhashaaa horoond amidarch bhdaa raarsan mal nuud . Man iin deeremchidiin ar tal hirt vil ajillgaa yvuulj bgaag vgvisgeh argagvi shvvv . Hynaltaaa sain togtooodeerhiig bichsen ulegchinevdej hemhleed iim vlger bicheed suuj bgaag vgvisgeh argagvi!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! !!!

0  |  0
зочин(182.160.43.178) 2014 оны 01 сарын 21

ан-ханчногоонуу

0  |  0
Top