Паул Волкерын хамгийн сүүлд тоглосон кино өнөөдөр дэлгэцнээ амилна

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 02

Францын B13 киноноос сэдэвлэн бүтээсэн, холливүүдийн алдарт жүжигчин асан Паул Волкерын хамгийн сүүлд тоглосон Brick Mansions кино 4 сарын 25-наас эхлэн дэлхийн кинотеатруудаар нээсэн даруйдаа нилээн шуугиан тариад байна.

Уг киноны найруулагчаар ТЭЭВЭРЛЭГЧ 3, ТЭКЕН 2 зэрэг кинонуудаар монголын үзэгчдийн танил болсон найруулагч Кэмили Дэлимэйри ажилласан байна. Уг кино дэлхийн 2600 гаран кинотеатраар гарч байгаа бөгөөд нээсэн даруйдаа 7 хоногийн орлого 10 саяд долларт хүрч, орлогоороо CAPITAN AMERIC 2 , RIO 2 зэрэг ХОЛЛИВҮҮД-ийн өртөг өндөр бүтсэн цуврал бүтээлүүдтэй энэ зэрэгцэж байгаа нь энэ кино хэр хүлээлттэй, чанартай, сонирхолтой уран бүтээл болсон нь харагдаж байна. Уг уран бүтээл ӨРГӨӨ, ТЭНГИС, СОЁМБО кино театруудаар өнөөдрөөс эхлэн гарна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(188.143.234.155) 2025 оны 03 сарын 13

So true. Honesty and everything rezginoced.

1  |  0
(112.72.9.198) 2025 оны 03 сарын 13

zaaval ochij uznee

1  |  0
Top