Технологийн тэргүүлэгчдийн нэг "Samsung" корпораци зах зээлийнхээ нэр хүндтэй өрсөлдөгч "BlackBerry-г" 7.5 тэрбум ам.доллараар худалдан авах гэрээнд бараг л тохиролцоонд хүрчээ. Энэ үеэр "Apple" зүгээр суусангүй "BlackBerry" компанийн удирдлагуудад үнийн саналаа илгээсэн байна. "Ройтерс" агентлагт бичсэнээр "BlackBerry" ойрын хугацаанд "Samsung"-ийн мэдэлд бүрэн шилжих бөгөөд эхний ээлжинд тус компанийн хувьцаа нэг бүрийг 13.5-15.49 ам.доллараар нийт 60 хувийг нь худалдан авсан аж.
Ингэснээр "Samsung" үйлдвэрлэлийнхээ баазыг өргөжүүлж, "BlackBerry"-гийн үйлдлийн системийг android-той хослуулсан цоо шинэ бүтээл гаргах ажилдаа орсон гэнэ.
Компанийн удирдлагууд өнгөрсөн долоо хоногт уулзаж, "BlackBerry"-гийн ажилчдын нөхцөл байдлын тухай ярилцсан аж. Харин технологийн компаниуд худалдан авалтын зарим нэг баримт бичгийг нууцалж байгаа гэнэ.
Т.Бат

Сэтгэгдэл ( 1 )
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮