Гацууртын ордоос алт олборлох асуудлыг УИХ-аар хэлэлцэж буй. Хүннүгийн үеийн булш, олдворууд байгаа Ноён уулын ай сав дайрч байгаа учраас эсэргүүцэх хүмүүс ч цөөнгүй байгаа юм. УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл өнгөрсөн амралтын өдрүүдэд Сэлэнгэ аймагт байх Гацууртын орд руу яваад ирсэн. Газар дээр нь очиж, байдалтай танилцаад ирсэн Ц.Оюунгэрэл гишүүнтэй Гацууртын орд, түүхийн олдворуудын талаар ярилцлаа.
- Та өнгөрсөн амралтын өдрүүдэд Сэлэнгэ аймагт очоод иржээ. Гацууртын ордыг олборлоход Хүннүгийн үеийн олдворууд устах, гэмтэх аюултай байна уу. Байдал яг ямар байна вэ?
- Би соёлын өв дурсгал, олборлолт хийх газар нь байна уу, үгүй юу гэдгийг нүдээр үзэх гэж явсан. “Шударга ёс эвсэл”-ийн ажлын хэсэг зохион байгуулсан. Сүжигтийн ам, Билүүтийн ам гээд хэд хэдэн амуудад ашигт малтмалын лицензтэй байсан. Урт нэртэй хуулийн дагуу үйл ажиллагаа нь түр зогсчихоод байгаа юм билээ. Эдгээр лиценз олгосон газруудад Хүннүгийн үеийн маш олон булш бунхан байна. Ялангуяа “Гүн билэг” компанийн эзэмшилд байдаг нутаг дээр зай завсаргүй булш бунхан харагдаж байна билээ. Манай Соёлын өвийн тухай хуулиар авран хамгаалах малтлагыг шаарддаг. Нэг жилийн дотор авран хамгаалах малтлагаа хийчихээд олборлолтын ажил эхэлчих гээд байдаг. Бараг нэг сарын дотор авран хамгаалах ажил эхэлдэг. “Гүн билэг”-ийн ашиглаагүй талбай дээр нэг жилийн дотор байтугай 100 жил малтаж барахааргүй их олдворууд байна.
- Олборлолт хийнэ гэж буй Гацууртын ордын нутаг дэвсгэр дээр түүхийн олдвор байна уу?
- Яг Гацууртын орд дээр олдвор байхгүй байна лээ. Харин Ноён уулын Сүжигтийн ам гэж тусдаа ам бий. Төв аймгийн нутаг дэвсгэрт байдаг юм билээ. Гацууртын орд бол Сэлэнгэ аймгийн нутаг дээр байгаа. Ноён уул ганцхан уул биш, олон уулын нуруу юм билээ. Ноён уулын урд болон зүүн, нар руу харсан энгэрт их олон Хүннүгийн үеийн булш бунхан байна. Гацууртын ам уулынхаа хойд буюу сүүдэр талаасаа ордог юм байна. Тэр аманд эрдэмтэд 2000 онд судалгаа хийгээд Хүннүгийн үеийн нэг ширхэг олдвор байна гээд авран хамгаалуулсан юм билээ. Өөр булш бунхан байсан гэсэн шинжилгээ хийлгэж байгаагүй юм билээ. Ноён уул гэж олон амтай томоохон уулын сүлжээ. Гацууртын ордын олборлох гээд байгаа газар өмнө нь ч шороон ордоо олборлоод газрыг нь тэгшилчихсэн, олборлолт хийх боломжтой болсон байна билээ. Харин урд болон зүүн талын аманд олборлолт хийх эрх олгогдвол соёлын өвд маш аюултай. Тиймээс би АН-ынхаа бүлгийн хурал дээр энэ талаар тайлбарласан. Уул уурхайн сайд Р.Жигжид болон яамны хүмүүст лиценз авчихсан байгаа компаниуд авран хамгаалах ажил хийгээд олборлоно гэвэл төөрөгдөж магадгүй шүү. Яагаад гэвэл олдворууд тоо нь олон, маш гүнзгий байдаг юм байна. Тийм гүнзгий байгаа олдворуудыг нэг зуны дотор малтаж амждаггүй. Ойрхон байрласан олон олдворыг нэг компани авран хамгаална гэж байхгүй. Тиймээс уул уурхайн ажил алдагдалтай болох магадлалтай. Олдвор их бөөгнөрсөн Сүжигт, Билүүтийн амуудад өгсөн лицензүүдийг өөр газар руу шилжүүлээд өгөөч. Тэгвэл компаниудаа ч хохироохгүй, олдворуудаа ч устгахгүй боломжтой. Хүннүгийн олдвор гэдэг жирийн нэг булш бунхан биш, маш гүнзгий байдаг учраас онцгой анхаараач ээ гэж хэлсэн.
- Алтны нөөцтэй энэ газар Гацууртаас өөр ордыг ашиглах боломжтой юу?
- Үүнээс Ноён уулын ойр орчимд Гацууртаас өөр ордыг ашиглах шаардлагагүй гэсэн бодол төрсөн. Үнэхээр ашиглах шаардлагатай бол Гацууртаа ашиглаад, нөхөн сэргээлтээ хийлгээд, улс орны эдийн засагт хувь нэмэр болох алтыг олборлоод, нэгийн зэрэг уурхайгаар олборлолт хийлгэвэл хүмүүс ойлгох болов уу гэж бодож байна. Уулан дотроо химийн бодис ашиглахгүйгээр шороогоо зөөгөөд өөр газар боловсруулна гэсэн нь надад сайшаалтай санагдсан. Шороогоо зөөнө гэхээр томоохон зам ажиллана. Тэр замын хажуугаар тоос шорооны асуудал яригдана.
- Ноён уулын ойр хавьд амьдарч байгаа айлуудыг яах вэ?
- Мөн хэд хэдэн айлын тариалангийн талбай дээгүүр зөөвөрлөлт хийх юм билээ. Тэгэхээр "Бороогоулд"-ын боловсруулах үйлдвэр, Гацууртын орд хоёрын хооронд аж ахуйн нь хохирч болзошгүй иргэдийн жагсаалтыг гаргах хэрэгтэй юм билээ. Тэнд айлын бэлчээр, тарьсан ургац бохирдоно. Тиймээс эдгээр иргэдэд хохиролгүй болгох шаардлага үүсэх юм билээ. Үүнийг төлөвлөгөө хийж байгаа хүмүүс нь анхаарах байх. Гэхдээ Засгийн газар цаашдаа үүнийг маш сайн анхаарах хэрэгтэй. Олборлолт эхэлсэн тохиолдолд нутгийн иргэд түлшний модоо бэлтгэх, жимс түүж чадахгүй болох юм билээ. Тэгэхээр орон нутагт тодорхой хэмжээний нөхөн олговор шаардлагатай. Мөн орон нутгийн иргэдэд түлээний мод бэлтгэх цонх цагуудыг гаргаж өгөх бололцоог гаргаж өгөх хэрэгтэй. Иймэрхүү нийгмийн асуудлыг шийдээд, соёлын өвийг хамгаалах хатуу бодлого баримталж чадвал монголчуудынхаа нийт эрх ашгийн төлөө ганцхан Гацууртын ордыг ашиглахыг зөвшөөрөх боломжтой. Харин үүнээс цаашаа ордууд нээгдээд, ашиглалт хийгдээд ирвэл маш түгшүүртэй байдал үүснэ.
Гацууртын ордын алт нь төвлөрсөн жижигхэн газар байгаа юм билээ. Орд газар нь том байгаад хэтэрхий их газрыг цөлмөөд олон уул сүйтгэх вий гэж санаа зовж байсан. Гэтэл алтны үндсэн орд нь бага зайн дээр гүнзгий олдвортой гэж тогтоогдсон байна билээ. Тэгэхээр ухах газар нь маш ойлгомжтой хоёр цэг юм билээ. Түүнд л олборлолт хийнэ. Гацууртын ордод олдвор байхгүй, шороон ордоо олборлож байх үед газар нь тэгширчихсэн учраас олборлолт хийхэд бараг бэлэн болсон газар байна билээ. Гацууртын ордоос бусад аманд зам тавигдаагүй, ажил эхлээгүй, авран хамгаалах ажил явагдаагүй, байгалаараа юм билээ.
-Ноён уулын ойр орчимд олборлолт хийх зөвшөөрөлтэй 40 гаруй компани бий гэсэн. Эдгээрээс нэг ч компани олборлолт хийж эхлээгүй гэсэн үг үү?
-Ноён ууланд 42 лиценз байдаг гэнэ. Тэр лицензээс Гацууртын ордод хоёр лиценз нь байгаа юм байна. Хоёр хэсэг хэрнээ нэг компанид олдсон алтыг л олборлъё гээд байгаа юм билээ. Бусад 40 лиценз нь стратегийн ордны хэмжээний том олдвор олдоогүй, жижиг гарцууд илэрсэн юм билээ. Тэр жижиг гарцын төлөө тийм их өв соёлыг сүйдлэх шаардлагагүй гэсэн дүгнэлтэд хүрсэн.
-Олборлолт хийх зөвшөөрөл авсан компаниудын лицензийг хүчингүй болгох боломж байдаггүй юм уу. Нэгэнт зөвшөөрлөө авчихсан юм чинь олборлот хийгээд эхлэвэл яах вэ?
-Урт нэртэй хуулийн дагуу зөвшөөрлийг нь цуцлавал улс маш их хэмэээний нөхөн төлбөр төлөх хэрэгтэй болно. Улс алтаа хайгаад ашигт малтмалын зөвшөөрөл өгөөд яваад байсан юм байна. Алт олдсон газар нь тийм их хэмжээний соёлын өв олдоно гэж тухайн үедээ төсөөлж байгаагүй байх. Ийм их олдвор байгаа тохиолдолд Ноён уулын асуудлаар тусгай комисс байгуулах шаардлагатай гэж бодож байна. Гацууртаас бусад 40 лиценз дээр соёлын өвийг устгахгүй, компаниудыг хохиролгүйгээр өөр тийш нь шилжүүлэх вэ гэдэг зүйлийг хэлэлцэх комисс гараасай гэж бодож байна. Компаниудыг хүчээр зогсоогоод нөхөн олговор олгоно гэвэл Гацууртын ордоос олсон бүх мөнгөө компаниудад өгөх гээд байгаа юм. Тэгэхээр Монгол Улс алт олборлосны хэрэггүй шүү дээ. Улс лиценз олгосон хариуцлагаа хүлээгээд тэр компаниудад соёлын өв төвлөрөөгүй, газар өгч байж Ноён уулыг чөлөөлөх юм байна гэж харагдаж байна билээ.
-Тэр их олдворыг авран хамгаалах хэрэгтэй юу, эс бол тэр байгал дээр нь үлдээвэл дээр үү?
-Гаргах ёстой. Гаргаж музейд тавьж, олон нийтийн хүртээл болгох хэрэгтэй. Гаргахгүй удвал хоёр хохирол үүснэ. Нэгт, дэлхийн дулаарал явагдаж байгаа үед газрын гүнд байгаа зүйлүүд ялзмагтана. Мөнх цэвдэг байхаа болиод, дэлхийн дулаарал явагдаад ирэхээр архелогийн авран хамгаалах ажил хийгдэх зайлшгүй шаардлагатай. Дэлхий даяараа газрын гүнд хадгалагдаж байгаа соёлын өвөө аль болох хурдан аврах хөдөлгөөн өрнөж байна. Сибир дэлхийн дулааралтад маш их өртөж байгаа. Сибирт байгаа мөнх цэвдэг маш их хайлж байгаа. Үүнээс үүдээд митанын хий их хэмжээгээр ялгарч байгаа. Манай Ноён уул Сибирийн газар нутгийн урд үзүүр. Тэгэхээр Сибирт мөнх цэвдэг хурдацтай хайлж байгаа болохоор манайх газрын гүнд байгаа олдвороо яаралтай авран хамгаалах шаардлагатай. Нэг компани, нэг зун хийж барахгүй их юм тэнд байгаа. Төр дангаараа малтаж гаргана гэвэл санхүүгийн хувьд үнэхээр дийлэхгүй. Оросууд Ноён уулаас хоёр бунхан малтаж хоёулангаас нь гарсан маш үнэ цэнэтэй олдворыг Эрмитаж руу аваачсан байдаг. Орон нутгийн иргэд 500 гаруй булш бунхан байдаг гэж ярьж байгаа. Архелогийн малтлага гэдэг бол см-ээр шүүрдэж доошилно. Таван давхар байшинтай тэнцэх хэмжээтэй зүйлийг шүдний сойж шиг зүйлээр доош нь малтана гэхээр нэг булшийг нэг зун малтаж чадвал их юм.
-Гацууртын ордын асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Хэрвээ бүгдээрээ дэмжээд 42 лицензээр олборлох шийдвэр гаргавал та ямар байр суурьтай байх вэ?
- Гацууртыг би дэмжих байр суурьтай байна. Харин нөгөө ордуудын асуудал урт нэртэй хуулийн талаар УИХ-ын тогтоол гарах үед, тус хуулийг хэрэгжүүлэх ажлын явцад гарч ирэх юм билээ. Ялангуяа Сүжигтийн ам гээд маш их олдвортой байгаа газар, урт нэртэй хуулийн дагуу зогссон байгаа юм билээ. Хэдэн жил бидэнд амс хийх чөлөө өгснийх хаана, ямар соёлын өв байна вэ гэдгийг харж, мэдэж ухаарах хугацаа гарсан байна. Тиймээс тэдгээр олдворыг хадгалж авч үлдэх шаардлагатай гэж бодож байна. Тэр хавьд байгаа бүх олдворууд Хүннүгийн үеийнх гэж археологчид оношлож байна билээ. Хүннүгийн үеийн булшнууд олноороо олдож байгаа нь төв Азийн хамгийн анхны төрт улс Монголд төвлөрч байсныг гэрчилэх юм. Европ талын эрдэмтэд Хүннүг соёлт гүрэн байсныг хүлээн зөвшөөрдөггүй. Зэрлэг бүдүүлэг варварууд байсан гэж үздэг. Түүнийгээ Хүннү ч гэж нэрлэдэггүй. Хананас гэдэг. Өмнөд талруугаа Хүннү гэдгийг хятад үсгээр бичихээр Шаниу гэж уншигдаад байдаг. Хятад маягийн нэртэй улс байсан мэтээр ярьдаг. Тэдэнд Хүннү Хятад руу үргэлж дайтдаг байсан, тэр улсаас хамгаалахын тулд Цагаан хэрэм барьсан гэж Хятадын түүхэнд ордог. Тэгэхээр Хятадын Цагаан хэрмийг бариулсан Унгар хүртэл хаяагаа тэлж Европ руу гарсан төв Азийн варварууд чинь хэн юм бэ гээд маргахаар үнэхээр соёлт гүрэн байсан юм. Түүнийг Хүннү гэж нэрлэдэг гэж монголчууд хэлдэг. Үүнийг нотлох баримтууд Хүннүгийн булшнаас л гарч ирдэг. Оросын эрдэмтэн Козлов Хүннүгийн үеийн булшийг ухахад үнэхээр гайхамшигтай соёлт олдворууд олдсон. Мөнх цэвдэгийн доор байсан учраас ялзраагүй байсан. Судлагдахуун гээд гадагшаа аваад явсан. Судлагдаж дуусаад эргэж ирэх ёстой. Гэхдээ бид очиж нэхэмжлэх хэрэгтэй. Ер нь манай Монголоос гарч байгаа соёлын өвүүд дандаа судлагдахуун гээд гарсан. Оросод манай улсаас олдсон Хүннүгийн маш их үнэ цэнэтэй олдворууд байдаг. Гэхдээ дээд зэргийн соёлтой, урлаг уран сайхан, худалдаа наймаа, цэрэг техник нь хөгжсөн улс байжээ гээд гаргаад тавих томоохон үзэсгэлэн бидэнд хэрэгтэй байгаа юм. Түүнийгээ нэгтгэж гаргахад Ноён уул хамгийн чухал нөлөө үзүүлнэ. Төв аймгийн Борнуур суманд байгаа хэсэг нь олдворуудын цөм юм билээ. Алт олдсон газар нь Сэлэнгийн нутаг дээр байдаг юм билээ.
- "Бороо гоулд"-ыг татваргүйгээр ухаад явсан компанид дахин Гацууртын ордыг өглөө гэж шүүмжилж байна. Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ?
- Би буруу компанид өглөө гэж бодохгүй байгаа. Яагаад гэвэл манай улс маш ядуу зах зээлд орсон. Энэ үедээ гадны хөрөнгө оруулагчдыг татахын тулд татварыг чинь хөнгөлье, манайд орж ирж ашиг хийгээч гэж бид өөрсдөө урьсан. Тиймээс бид орж ирсэнд нь, ашиг хийгээд буцсанд нь “Бороо гоулд”-ыг буруутгах ёсгүй гэж бодож байна. Манай гуйлгаар орж ирсэн анхны компаниудын нэг бол “Бороо Гоулд”. Монголыг дэлхийн зах зээл дээр таниулж өгсөн компани гэж боддог. Дэлхийн зах зээл танигдсныхаа дараа одоо чи хэрэггүй. Чи тухайн үед орж ирээд ашгаа хийсэн, одоо гар гэх нь Монгол Улсын тууштай бодлого биш. Урьсан үед нь ирсэн, тухайн үедээ хүмүүсийг ажиллуулсан, нөхөн сэргээлтээ хийсэн. Харин одоо бол татвараа төлөөд ажил хий гэдэг шаардлага тавина. Одоо тавигдаж байгаа нөхцөл 1998 оныхоос тэс өөр шүү дээ. 1998 онд бид өөрсдөө ямар ч мөнгө, валютгүй, гадаад түнш, хөрөнгө оруулалтын ертөнцөд танигдаагүй байхад Монгол гэдэг улсыг таниулж өгөхөд хувь нэмэр оруулсан. Тэгснийхээ төлөө ашигтай ажилласан. Тухайн үед өөр зорилготой бид урьсан, харин одоо бол тэс өөр зорилготой хамтарч ажиллаж байна.
Л.Одончимэг
Сэтгэгдэл ( 12 )
UU TENEGTDEG HUUHEN UU AMERIK NUHURTEI HARIIN SETGELGEETEI HUN SNUU DEE TER AMERIK RUUGEE YABBAL TAARNA TEGEED CH OCHIOD L TUUHIIN UNET ZUILS BAIGAA ESEHIIG MEDDEG GENE BAS UZMERCH BOLJIL DEE
Iim gadniihand biye unelsen yanhanuud turd shurgasan ba zailuulah aabiin hu ba
Оюунгэрэлээ та нар үр үгүй мэт аашилж үндэс үгүй мэт авирлаж болно гэж бодож байна уу
Ер нь шинээр ашиглах гэж байгаа ордуудыг үлдээчиж болдоггүй юмуу. яагаад улайраад байгаа юм. мөнгө нь амьдралд нь хүрэхгүй өлсөөд байгаа юмуу
Шуналтай хар новш.Цаадуул нь мөнгө амласан биз.Ийм ч УИХ-ын гишүүн байх гэж дээ. Энэ тэнэгийг хэн УИХ -д сонгодог байнаа. Эээ халаг. Одоогийн УИХ - ыг тараах хэрэгтэй.
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. ҮНэ: 22 000₮
Нээрээ бүр цайжээ наадах чинь. Ээ чааваас гэж
Соёлын сайдп байсан хүн гэхэд итгэхэд ч бэрх юм.Ноён уулын нэг оргилыг оруулаад 2300 га - д хйагуулын лиценц авчихсан байна гээд байхад .Түүхийн олдворт нөлөөлөхгүй гээд байдаг. Сайдаас нь огцруулсан нь зөв байжээ.
Arai ch dee iim uym yariad suuj bdg mun ariltsan dotortoi tolgoitoi humuus yum daa. gadaad ulsiin hevleluud hor hunuuliih tuhai bid naraas iluu yarij bicheed bhad demjij bna geed suuj bdg
Тэнэг хар хог...
Энэ новшнууд эх оронч царайлж бараг л ард түмэндээ мөргөх нь холгүй их хуралд гараад, гарсан хойноо жинхэнэ хөгийн новшнууд гэдгээ харуулж эх орноо худалдаж, ард түмнээ нулимах юм даа
Энэ Оюунгэрэл чинэ бүүр цайрцан юм биш үү, Ийм хүнийг яаж УИХ-ын гишүүнээр сонгодог байна. :)) =)) =)) =)) :))