Монголын түүхийн үнэт олдворуудад Канадын компани заналхийлэв

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 22

Их Британийн Digital Journal сэтгүүлд Ноён ууланд олборолт явуулахаар зэхэж байгаа Канадын уул уурхайн компанийг шүүмжлэн бичиж, уулын гүнд буй эртний олдворуудыг устгах гэж байгаа тухай бичжээ. Сэтгүүлд бичсэнээр Ноён уулын орчим дахь эртний дурсгалт үнэт олдворууд нь Английн дахин давтагдашгүй “Sutton Hoo” гэх эртний олдворуудын өлгий нутагтай дүйцэх хэмжээний үнэт зүйлс гэнэ. Ингээд тус сэтгүүлд бичсэн нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэе.


 Монголын тусгай хамгаалалт бүхий Ноён Уулын ойд олборлолт явуулахаар зэхэж байгаа Канадын алтны компани тус бүс нутагт зөрчилдөөний эхлэл тавьжээ. Энэ бүс нутаг нь Монголын хувьд Египетийн пирамид эсвэл Английн Саттон Хо гэх зэрэг түүхийн үнэт олдвор, давтагдашгүй бүтээлүүдээр дүүрэн газар аж.

Олборлолт явуулахаар зэхэж байгаа Монголын үзэсгэлэнт уул, хадаар хүрээлэгдэн оршдог  Ноён уулын орчим нь  Азийн үнэт олдворуудын томоохон баялаг байж магадгүй газар юм. Энд эртний Азийн Хүн гүрний үед буюу III зууны үед хамаарах 20 гаруй булш байгаа гэж эрдэмтэд үздэг аж. Бас энэ газар нь байгалийн дахин давтагдашгүй үзэгдлээр дүүрэн, цасны ирвэс гэх мэт ховор ан амьтад амьдардаг онгон зэрлэг байгалиараа оршсоор буй цөөхөн бүсийн нэг.

Тодруулж хэлбэл, яг л Египетийн эртний давтагдашгүй бүтээлүүдийг бульдозероор ухах зөвшөөрөл олгосонтой ялгаагүй билээ.  Тэртээ 1920 онд илэрсэн эртний түүх, булш зэрэг нэн ховор олдворууд бүхий энэ газар нутгийг Гацуурт уул уурхайн компани сөнөөх гэж байгаа гэж үү.

 Энэ газраас олдсон эртний хүмүүсийн эдэлж хэрэглэж байсан хувцас, хэрэглэл усанд норж гэмтэж, хайгуулын явцад зарим түүхийн үнэт олдворууд устахад хүрээд байна. Энэ тухай Silkroad.com сайтад бүр дэлгэрэнгүй тайлбарлажээ.

Ноён ууланд хүн төрөлхтний эртний өвөг дээдэс хэдэн үеэрээ амьдарч байв. Хятадын түүхчдийн бичиж үлдээснээр Хүннү, Сяанби зэрэг эртний овог аймгууд энэ уулын энгэрт аж төрж байжээ. 

Швед, Норвейгийн нутагт амьдарч байсан эртний викингчүүдийн булшийг нутгийн иргэд одоо хэр нь хөнддөггүй. Монголчуудын хувьд ч эртний хаад, түүхийн үнэт олдворууддаа тэр бүр гар хүрдэггүй бөгөөд энэ нь бүс нутагт олны эсэргүүцэлтэй тулгараад байна.

Гэтэл Өмнөд Хятадын сонинд Канадын уул уурхайн компанийг Гацууртад тавьсан саналуудын тухай дурьдсан байна. Энд Канадын Centerra Gold алтны компани Ноён уулын орчимд өөр хэд хэдэн орд илрүүлэх тухай Монголын талтай зөвшилцөж байгаа тухай бичжээ.

 Гол мөрөн


Гацууртын уурхай ашиглалтад орвол Монгол орны хувьд гол, мөрний ариун дагшин байдал, эко систем алдагдаж, туйлын хүнд байдалд орно.  Энэ нь монголчуудын хувьд ариун дагшин гэж үздэг Сэлэнгэ мөрний цутгал бохирдож Орос руу урсч буй гол мөрний системд асар том хор нөлөө үзүүлэх байдлаар илрэх юм. Энэ тухай Оросын хэвлэлүүд бичиж байв.

Centerra Gold компани уул уурхайн олборлолт хийхдээ ганцхан Монгол Улсын эко системд хор хөнөөл учруулаагүй. Тэд Киргизстанд олборолт хийж байгаа бөгөөд энэ нь тус улсын цорын ганц цэвэр усны нөөцийн санд заналхийлсээр байгаа тухай Аль Жазера сонинд бичжээ.

Эдгээрийн учир шалтгааныг олох маш амархан. Хөгжиж буй улс орнууд баян корпорациудын өмнө санхүүгийн гэрээ байгуулахын тулд бөхөлзөж, хурдан хөлжих гэсэн сонирхлоос нь үүдэж үргэлж тэдэнд хор хөнөөлтэй гэрээ үйлчилсээр буй. Монгол Улс газрын гүн дэх баялгаа гаргаж, эдийн засгийн тогтвортой байдалд хүрэх нь тэдний хөгжлийн цор ганц түлхүүр юм бол эдгээр нь асар их эсэргүүцэлтэй тулгарах болж байна. Энэ мэт эсэргүүцэлтэй тулгараад байвал Монгол Улс эдийн засгаа хэрхэн босгох вэ?

Орчуулсан Т.Батсугар

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
enkbayr(150.129.140.160) 2015 оны 01 сарын 22

yasan ch uhuulj bolohgyu ee ubug deedsiinhee bulshaar oroldvol haraal hurne shu

0  |  0
ДДД(202.126.91.172) 2015 оны 01 сарын 22

Бадарчтай санал нийлэхгүй байна. Лицензээр олгогдсон талбай дотор Ноён уул байгаа л бол өнгөрөө шүү дээ. Нэг л өглөө босоод ирсэн чинь нууцаар бэлдэж байгаад хүчтэй техникээрээ газартай нь тэгшлээд тавьчихсан байна даа Гадаад дотоодынхонд ухуулж болох болохгүй газруудаа сайтар бодмоор юмаа.Тэр нутгийнхан тэмцэх хэрэгтэй

0  |  0
Бадарч(150.129.142.236) 2015 оны 01 сарын 22

Ноён уулан дахь түүхийн дурсгалт олдвор бүхий газар нь Гацууртын ордын олборлолт хийх талбайтай давхцахгүй, тусдаа байгаа шүү дээ. Хэдийгээр лицензээр олгогдсон нийт талбайн хил дотор нь Ноён уул багтаж байгаа боловч яг тэнд олборлолт явуулахгүй, явуулах шаардлага ч байхгүй юм билээ л дээ!!! Тиймээс Монгол Улс өөдлөх вий гэж айсан Гадаад Эзэнтэй хөлсний этгээдүүд л ингэж шуугиан дэгдээж байгаа бололтой!!!!!

0  |  0
darvin (202.55.180.8) 2015 оны 01 сарын 22

manai abilagachid ter kanaduudtai niilj noen uul orchimiin baigal ekologi xunnuu gurnii xaadiin bulsh bumxaniig bac tsolmox gej baigaa um baina .uneckod medegdej zogcoobol taarna

0  |  0
өндөр болгох нууц(112.72.11.67) 2015 оны 01 сарын 22

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. ҮНэ: 22 000₮

0  |  0
зочин(202.21.113.198) 2015 оны 01 сарын 22

Ухлаа гээд баялаг хэнд очих юм бэ. лав л жирийн бидэнд ирэхгүй нь ойлгомжтой. хэдэн бор төгрөгөөр улс орноо худалдсан эрх баригч, мэдэлтнүүд үнэхээр улс орон, хойч үеэ бодох сэтгэлгүй нь үнэхээр эмгэнэлтэй юм. хойч үедээ ус ундгүй, сэндийчсэн хоосон хөрс, бөөн өр л үлдээх гэж байгаа юм байх даа. Үр хүүхэд минь яана даа.

0  |  0
zoro(202.179.20.68) 2015 оны 01 сарын 22

энэ гадаададын капталистууд худлаа инээж боловсон зан гаргаж байгаад бүгдийн устгаж ухаад хоорондон байлдуулаад алалцуулаад хаян шүү дээ хамгийн ойрийн жишээ бол хар Африк тив шүү дээ.Бүх баялагийн ухаад авсан өөрснөө баяжаад Америк Канад Англи Голланд Гэрман бусад хөрөнгтнүүд өөрсдөө сайхан жаргаад эд ухаантай болоод ийм жаргалтай амьдарч байгаа биш шүү дээ зальтай бусад ард түмний сайхан нөгөө гүндүүгүү зочломтгой зан дээрэн нь тоглож байгаа шүү дээ Монголыг иймэл болгон хэрвээ бид эв нэгдэлгүй ард түмнээ гэсэн сэтгэлгүй байвал.Юуучгүй үлдэнэ хойч ирээдүй

0  |  0
Top