Монгол мөрөөдлийн хариулт нь энэ үү

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 16

Өнгөрөгч долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Газрын тос боловсруулах үйлдвэрийн тухай  хэлэлцэнэ гэж байсан ч  харин энэ талаар  ямарч мэдээлэл хийсэнгүй. Тэгэхээр энэ асуудлыг  хойшлуулсан уу, аль эсвэл бүр шаардлагагүй гэж үзэв үү.

Эх орондоо газрын тос боловсруулах үйлдвэртэй болох нь монгол мөрөөдлийн нэг салаа мөчир нь. Үүн дээр нь дөрөөлж  улс төрчид популизм хийж, шил шилээ харсан сонгуулийн амлалтын “амар сайхандаа жаргадаггүй”  үлгэр болж үлдэж байна.

Эх орондоо газрын тос боловсруулах үйлдвэртэй болох нь монгол мөрөөдлийн нэг салаа мөчир нь. Үүн дээр нь дөрөөлж  улс төрчид популизм хийж, шил шилээ харсан сонгуулийн амлалтын “амар сайхандаа жаргадаггүй”  үлгэр болж үлдэж байна.

Дорнод Монголын талаас газрын тос олгойдож, анхны Ерөнхийлөгч П.Очирбат дээлийнхээ энгэрийг мялааж байсан цаг тийм ч холынх биш.

Монгол Улс өнөөдөр  газрын тос олборлогч, экспортлогч гэсэн статустай. Гэсэн хэрнээ нефтийн бүтээгдэхүүнээ  100 хувь гадаадаас импортолдог, бүр тэгэхдээ ганцхан зах зээлээс хамааралтай. Энэ бол аль ч талаасаа бодсон үндэсний аюулгүй байдалд учирч болох эрсдэл. Тусгаар улс байхын нэг баталгаа нь эдийн засгийн аюулгүй байдал байж таарна. Өөрсдийн олборлосноо гадагш нь гаргах хэрнээ бусдаас гуйгаад явж байна гэдэг зөвхөн Монголд л байж болох урвуу хамаарал байх. Монголд  нефть олборлоод 20 шахам жил болж байгаа. Энэ бол нэг байтугай үйлдвэр барьж байгуулахад хүрэлцэх хугацаа.

С.Батболдын Засгийн газрын үед хувийн хэвшлийн хэд хэдэн аж ахуйн нэгж нефть боловсруулах үйлдвэр байгуулахаар хөөцөлдөж байсан. УИХ-ын гишүүн асан Б.Мөнхтуяа болон  “Хэт” компани лав тэдний дунд байсан ч зөвшөөрлөө авч чадаагүй. Тухайн үеийн салбар хариуцсан сайд Д.Зоригт зургаан компанид  зөвшөөрөл олгосон ч тэдгээрээс нэг нь ч үйлдвэрээ барьчихлаа гэж дуулдсангүй. Тэгэхээр тэдгээр компанийн сонгон шалгаруулалт  мөн л хувийн явцуу эрх ашгийн хүрээнд эргэлдэж, үнэхээр хийж  чадах нэг нь энэ зөвшөөрлийн гадна үлдсэн байх магадлалтай.

Харин “Дархан- Уул аймагт Шарын голын нүүрсний уурхайн төмөр зам дагуу хоёр сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулах байршил сонгосон гэж “Дархан-газрын тос боловсруулах үйлдвэр” компанийн ерөнхий захирал Т.Намжим ярьж байсан билээ. Тус компанийн 51 хувийг Засгийн газар, 49 хувийг нь хувийн хэвшлийнхэн эзэмшиж, Японы 700 сая ам.долларын хөрөнгө оруулалт, техник технологиор эл үйлдвэрийг барина гэж байсан. Гэвч бас л чимээ алдарлаа. Дуулдаж буйгаар бол энэ үйлдвэрийг Говьсүмбэрт барина хэмээн төлөвлөж байгаа гэх. Байршилыг нь ингэж өөрчлөх нь хойд урд хоёр хөрш болон Тамсагаас түүхий нефть авахад ойр дөт хэмээн үзэж байгаа аж. Өнгөрсөн оны тавдугаар сард Уул уурхайн яамнаас газрын тосны үйлдвэр барих байршлыг сонгож, бэлтгэл ажлыг нь хангана хэмээн мэдээлж байсан нь энэ үйлдвэрийг хэлж байсан хэрэг бололтой.

Манай улсад одоогоор нефтийн гурван орд илрээд байна. Хоёр нь Дорнод Монголын талаас, гурав дахь нь Өмнөговийн Ханбогдын нутгаас.

Тоо баримтаас харвал манай улс жилд 470 мянган тонн газрын тос олборлодог юм байна. Гэхдээ энэ хэмжээ байнга өссөөр байгаа. Ирэх жил буюу 2016 онд бүр 1.2 сая тонн хүрэх төлөвтэй байна. Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу одоогоор  олборлосон нийт газрын тосны 25 хувь орчим нь манай улсад ногддог аж. Энэ нь ойролцоогоор 250 мянган тонн  болдог.  “Петрочайна дачин тамсаг” компани 2029 он гэхэд олборлолтоо 1.6 сая тоннд хүргэх төлөвлөгөөтэй гэсэн. Тэр үед манайд 400 мянган тонн түүхий газрын тос ногдоно. Түүнчлэн Газрын тосны газар нийт 12 компанитай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан. Ингэхээр газрын тос олборлолт дээрхээс хэд дахин нэмэгдэнэ гэж салбарынхан хэлж байгаа.  Харин манай улсын нефть бүтээгдэхүүний жилийн хэрэглээ 1.0 сая тонн гаруй юм байна. Ингэж харвал дотоодоосоо олборлож байгаа бүтээгдэхүүнээр жилийн хэрэгцээгээ гүйцэт биш юмаа гэхэд дийлэнхии  хувийг нь хангачих боломжтой юм шиг.  Түүнчлэн Их нууруудын хотгорын орчим газрын тосны ихээхэн нөөц буй гэсэн таамаг байдаг. Дээр нь нэмээд одоо хайгуул хийж буй магадлалтай хэд хэдэн талбай бас бий.  Энэ бүхэн бол бидэнд буй өөдрөг төсөөлөл.

Гэтэл саяхан УИХ дарга З.Энхболд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэдтэй хийсэн уулзалт дээрээ дээрхи өөдрөг хүлээлтэнд ийм хариу өгчээ. Тэрбээр иргэдийн энэ талаархи асуултад хариулахдаа. “Монгол Улсын нутаг дэвсгэрээс олборлосон нефтийг түүхийгээр нь БНХАУ руу экспортлодог талаар шүүмжлэл УИХ дээр ч яригддаг. Ганц асуудал байгаа нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үнэ өртөг юм. Манай нефтийн ордууд бүгд бага хэмжээний нөөцтэй орд, хэрэгцээг хангаж чадахгүй. Нефтийн үйлдвэр байгууллаа гэхэд урт хугацаанд ашиглах нөөц манайд байхгүй. Оросын нефтийн нөөцөд тулгуурсан үйлдвэр байгуулахаар болсон ч Оросын талаас удаан хугацаа буюу 20-30 жил түүхий эдээр хангах боломжгүй гэдгээ илэрхийлснээс болж энэ ажил хойшилсон. Гэхдээ нефтийн үйлдвэр барих асуудал яригдаж байгаа. Үйлдвэр барихад хоёр жил болно. Гол нь түүхий эдийн асуудал байгаа юм.

Нефтийн үйлдвэр байгууллаа гэхэд урт хугацаанд ашиглах нөөц манайд байхгүй. Оросын талаас 20-30 жил түүхий эдээр хангах боломжгүй гэдгээ илэрхийлснээс болж энэ ажил хойшилсон. 

Чойр юм уу, Сайншандад нефтийн үйлдвэр барихаар яригдаж байгаа бөгөөд тээвэрлэлтийн зардал өндөр болно. Үр дүнд нь эцсийн бүтээгдэхүүний өртөг өндөр болох нь ойлгомжтой. Ийм шалтгаанаар 1 литр нь 4000 төгрөгийн үнэтэй гарах бензинийг хэн авах вэ. Зүүн чиглэлийн төмөр замын төсөл бий. Энэ чиглэлийн төмөр зам нефть олборлож байгаа газраас баруун тийшээгээ 150 км орчим зайтай өнгөрч байгаа юм. Энэ зам ашиглалтад орох үед Матадын олборлож байгаа нефтийг зөөвөрлөж авчраад боловсруулбал хямд, Оросын нефтийн бүтээгдэхүүнтэй өрсөлдөх юм” хэмээн УИХ-ын дарга хэлжээ.

Энэ бол нефть боловсруулах үйлдвэртэй болох Монгол мөрөөдлийн хариулт, нөхцөл байдлын өнөөгийн байдлын илэрхийлэл болж байна. Үүнээс харвал ойрын жилүүдэд л лав нефть бүтээгдэхүүний хэрэглээ Оросын зах зээлээс бүрэн хамааралтай хэвээр байх бололтой.

П.Булган

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(202.21.115.82) 2015 оны 03 сарын 20

hyataduudaas avilgiig ni avchihsan um chini odoo yaj dotoodiin uildveruudee tosoor hangah um bee. buh tosoo uragsh ni gargahaar tohiroltsood avdag um aa avchihsan .

0  |  0
ааа(202.179.28.43) 2015 оны 03 сарын 17

сайхан л юм гэж билэгшээе дээ өөр юу ч гэхэв нэг хэсэг нь тонноор зарж байхад нөгөөдүүл нь шуудаагаар голоо зогоогоод л ядуу байлгана гэдэг их ухаанаа

0  |  0
zochin(103.26.195.207) 2015 оны 03 сарын 16

Ardchilal chydraga amdarya goe chyy 2 horch bayjad bid modon yaga bariad gyilga gyigad baijde

0  |  0
1 a angiin suragch,,(202.21.113.138) 2015 оны 03 сарын 16

shaal hudlaa bayanhoshuu boomtoor udurt 50 mashin bichigt boomtoor udertuu 120mashin suuliin 10aad jil tasralgui l zuuj bgaa sh de 1 mashin 40 tn geed boddoo yuch meddehgui teneg malnuud huurch bn gej bodood bga yum uu da terbum garui hum amtai uls ruu bol gargachixaad 3 say hun amati ulsaa hangaj chadahgui b gej yu bx ve de.daanch uls ornoo gex setgelgui ni il tod haragdaj bn..

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.129) 2015 оны 03 сарын 16

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
ааа(202.72.246.106) 2015 оны 03 сарын 16

Ялзарсан төр засагтай улс орон өөдөлсөн түүх байхгүй гэдэгийг дахин харуулж байгаа тод жишээ >:)

0  |  0
Top