“Стандбай” бидэнд ямар үнээр ирэх вэ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 24

Саяхан "Шинхуа" агентлаг “Монгол улс 2017 онд дампуурлаа зарлана” хэмээн бичсэн. Гэхдээ ганц энэ ч бус гадна дотны зарим хэвлэлд дээрхтэй утга нэг таамаглалууд мэр сэр бичигдсээр байгаа. Гэтэл үүнийг батлах мэт  манай зарим түшээд “Стандбай” хөтөлбөрөөр улсынхаа эдийн засгийг аврах тухай яриад эхэллээ. ОУВС-аас авах энэхүү “Стандбай” хөтөлбөрийг энэ хаврын чуулганаар хэлэлцэж магадгүй юм. Ерөнхий сайдын урилгаар өнгөрсөн хоёрдугаар сард ОУВС-ын төлөөлөгчид манайд хүрэлцэн ирж судалгаа, шинжилгээ хийгээд буцсан юм.

Стандбай хөтөлбөр гэж юу вэ?

Энэ хаврын улс төрийн шоуны гол сэдэв байх нь тодорхой “Стандбай” хөтөлбөр гэж чухам юу вэ? Энэ асуултад товч хариулъя.  "Стандбай” гэдэг үг үнэндээ мэргэжлийн хэллэг гэхээсээ илүүтэй Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гаас дампуурсан, эсвэл дампуурлын ирмэгт тулсан ядуу улсуудад зориулан гаргадаг богино хугацааны, 3-5 жилийн зээл юм. Бид ОУВС-г “lender of last resort” буюу зээл авах хамгийн сүүлчийн найдвар гэдгээр нь мэднэ" гэж эдийн засагч Х.Батсуурь бичжээ. 

Эдийн засаг нь хүндэрсэн, хямралд орсон улс орнуудын хувьд зах зээл дээрээс мөнгө босгох бүх л нөөц, бололцоогоо шавхсан хойно голчлон ОУВС руу ханддаг.  Ийм нөхцөл байдлыг Дэлхийн банк (ДБ), ОУВС гээд олон улсын санхүүгийн хүчирхэг байгууллагууд болон  АНУ тэргүүтэй барууны орнууд бүрдүүлдэг гэж эдийн засагчид үздэг. 

Манай улсын хувьд стандбай шинэ зүйл биш

            “Стандбай” нь монголчуудын хувьд одоо л “мода”-нд орж байгаа шинэ хэллэг биш юм. Өөрөөр хэлбэл тэртээ хорь гаруй жилийн өмнө буюу 1991 онд “Богино Хугацааны Хөтөлбөр”-ийг ОУВС-тай хамтран хэрэгжүүлсэн байдаг аж.  Энэ бол Монгол улсын Засгийн газар шилжилтийн эдийн засгийн эхэн үед юм.

Уг хөтөлбөрийн үндсэн зорилго нь төлбөрийн балансыг дэмжих, эдийн засгийг тогтворжуулах,  ажилгүйдлийг бууруулахад оршиж байсан бөгөөд хөтөлбөрийн хүрээнд 13.75 сая ЗТЭ-ийн хөрөнгийг 1991-1992 онуудад авч ашигласан байна.   Хөтөлбөрийн дагуу Монгол улсын Засгийн газар хүлээсэн үүргээ биелүүлсэний дүнд эдийн засаг, төсвийн тэнцэлд эерэг үр дүн гарч байжээ.  

Мөн Монгол улсын Засгийн газар энэхүү хямралыг  даван туулах, төсвийн тогтвортой байдлыг хангах, төсвийн алддагдлыг бууруулах, эдийн засгийг тогтворжуулах зорилгоор тус хөтөлбөрийг 2009 оны гуравдугаар сард байгуулж ажилласан. Тухайн үедээ ОУВС-гийн Ажлын хэсэг 2009 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 3 сар тутам Монгол Улсад ирж Стандбай  хөтөлбөрийн биелэлтийг тодорхойлдог  байжээ. Хөтөлбөр нь амжилттай хэрэгжсэний үр дүнд гадаад валютын нөөцийн хэмжээ ихэсч, инфляцийн түвшин бууран эдийн засгийн байдал тогтворжсон, мөн төсвийн алдагдалыг тогтвортой түвшинд барьж чадсан гэж тухайн үедээ дүгнэж байжээ. ОУВС-гийн мэдээллээс үзэхэд Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрүүдэд хамрагдаж ирсэн цагаасаа хойш нийт 195.7 сая долларын зээл авсан байдаг ба үүнээсээ 136.3 сая долларыг буюу 70 хувийг нь стандбай, (standby arrangement) нэн хямдралгүй, жирийн зээл хэлбэрээр 1992, 2010 онд авсан байна (хүснэгт: ОУВС-ийн зээл).

“Стандбай”- аас хүлээж буй үр дүн нь юу байх вэ?

Мэдээж манай улсын хувьд  “стандбай”-ыг хэрэгжүүлэх инфляцийг доогуур түвшинд хадгалан, эдийн засгийн өсөлтийг бат бөх, тогтвортой, тэгш байдлыг хангасан гольдиролд эргүүлэн оруулах явдал юм. Гэтэл бидний хувьд үнэгүй бяслаг болж ирэх гээд байгаа “стандбай” хөтөлбөр тодорхой болзол нөхцлүүдтэй ирнэ.  Нөхцлүүд нь эдийн засгийн бүтцийг өөрчлөх бодлогууд явуулахыг шаарддаг. Энэ нь та өөрөө эдийн засгаа хүссэнээрээ залж, удирдаж чадахгүй, зөвхөн өгөгдсөн заавраар, олон улсын байгууллагуудын төлөөлөгчид, зөвлөхүүдийн хяналтын дор эдийн засгийн бодлогоо хэрэгжүүлнэ гэсэн үг.

Энэ нь мэдээжийн хэрэг эдийн засгийн бие даасан байдлыг шууд алдагдуулна. Түүнээс ч харамсалтай нь бүтцийн өөрчлөлтийн болзлууд нь ялангуяа байгалийн нөөц ихтэй, хоцронгуй хөгжилтэй улсуудын хувьд асар их хохирол учруулдаг бөгөөд зээлдэгч улсыг эдийн засгийн өндөр хөгжилтэй, үйлдвэрлэгч улсын эрхшээлд оруулж зөвхөн түүхий эд бэлтгэгч, бааз улс байх урхинд оруулан улмаар хөгжлийн өөр гарц хайх, дэвшилтэт бодлого явуулах боломжийг хаасан тогтолцоог бүрдүүлж өгдөг аж.

Гэтэл ийм “хахир” нөхцөлтэй, тартагтаа тулсан улсуудад хэрэгждэг энэ хөтөлбөр монголчууд бидэнд ямар нөхцөлтэй, аль хэр  үнээр ирэх нь мөн л сонин.

А.Алтаа

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zalyy(219.107.88.158) 2015 оны 03 сарын 26

Yum l bol belen yum huschih geed ajil hiih durgui mortloo hudlaa tom yarij populizm hiih durtai humuus bol zugeer neg ulsiin kolon bolchih heregtei. Oros hyatad met hunii rrh zorchdog bish japanii kolon bolcihihodl bolno. Uher mongolchuud ugaasaa uls ornoo oligtoi avch yavaad uildverlej buteej chadahgui nuraaj hoorondii hereldej alaldaj l chadna tuuh ni ch gesen tiim. Hunii yum deeremdej esvel dotoroo negnee deeremdej l amidarch bn uls

0  |  0
ааа(49.0.161.244) 2015 оны 03 сарын 25

Манай эдийн засгийн сул дорой байдлыг ашиглаад өөрийн болгох гэсэн хүсэл сонирхолтой гадны улс орон, хувь хүмүүсийн овоо хараанаас ухаан, тэвчээр, сэтгэлийн тэнхээ, эв нэгдлээр мултарч гарна гэдгийг бидний монголчууд надаар хэлүүлэлтгүй эрхэм мэдэж байгаа - үүнд би итгэж байна. Бидний өвгөд, аав, ээж, ах , эгч нараас минь өнөөдрийг хүртэл бидэнд сэтгэл зүрх, мах цусаа золиосолж байж, үлдээсэн энэ л алтан хоргон дээр төрсөн бид их азтай Монголчууд.

0  |  0
ааа(49.0.161.244) 2015 оны 03 сарын 25

Өнөөдөр манай дэлхийд ганцхан үнэд хүрэх зүйл бол ЭРҮҮЛ ХҮНС эн тэргүүнд хэрэгтэй болж байгаа анхаараач. Тэр төмөр, зэс, алт, мөнгө бусад металлын хэрэгцээ байнга өндөр ханштай тогтмол байхгүй, хэрэгцээ нь ч гэсэн ЭРҮҮЛ ХҮНСНЭЭС дээгүрр хэзээч тавигдахгүй гэдэг хатуу бодлого болосруулж ажиллахад эдийн засгийн хямралд хэзээч өртөхгүй, улсад тодорхой хэмжээний хуримтлал бий болоод ирэхээр улс өөрөө өөрийгөө гадны ямарч тусламж, зээлгүй аваад явчдаг жамтай байдаг юм. Эдийн засаг гэдэг чинь их энгийнээс л эхлэдэг юм шүү дээ. Бүтэлгүй том наймаа хэд дахин том алддаг алтан дүрэмтэй байдаг юм шүү

0  |  0
ааа(49.0.161.244) 2015 оны 03 сарын 25

эхлэвэл манай монголын эдийн засаг маш богино хугацаанд гадны хараат биш байдлаар босоод ирнэ гэдэгт итгэж байна. Тодорхой том биш ордуудад ойрын хэдэн жилд барууны орнуудтай хамтарч хөрөнгө оруулах маягаар бид өөрсдөө хяналт тавьж ажиллахад бүрэн нөхцөлтэйгээр бага дунд хэмжээний ордуудаа маш цөөхөн тоогоор давхар ашиглаад явж байхад эдийн засаг бусдын хараат бадлаас бүрэн ангижрана шүү дээ.

0  |  0
ааа(49.0.161.244) 2015 оны 03 сарын 25

Мөн манайх шиг эрүүл хөрстэй, үржил шим сайтай том газар нутаг дэлхийн хаана ч байхгүй шүү дээ. Үр тариа, бүх төрлийн хүнсний ногоо тариалахад дэлхийн хаанаас ч олохгүй тийм ямарч бордоогүй эрүүл хүнс байгаа шүү дээ. Дотоодоо хангаад үлдсэн хэсгийг өндөр үнээр экспортлоход асар их орлого олно шдээ. Зарим хүнсний ногоог хүлэмжний системээр тариад явахад тасралтгүй хангах бүрэн боломжтой. Дээрхээс олсон орлогоороо уул уурхайн зарим нэг зайлшгүй эн түрүүнд ашгаа өгөх, бага нөөцтэй ордыг түрүүлж ашиглах замаар, аажимдаа олсон орлогодоо тулгуурлаад арай томдуу орд руу орж ажиллаад

0  |  0
ааа(49.0.161.244) 2015 оны 03 сарын 25

манай 3 сая хүн амтай ийм их баялагтай улсыг дэлхийд хайгаад ч олохгүй байхгүй. Гэтэл дотроосоо улсаа дампуурсан мэт дэлхийд зарлаад байгаа хүмүүст монголоо, монголын ард түмэнг гэсэн зүрх сэтгэл байна уу гэж өөрийн эрхгүй бодогдож байна. Бидэнд уул уурхайгаас гадна мал аж ахуй, газар тариалан гээд маш том салбар байна. Мал өсөөд монголын билчээрийн газар нутаг хомсдож байна. Малаа эрүүлжүүлж махаа экспортлоод, сүү сүүн бүтээгдэхүүнээр дотоодоо элбэг хангаад, яс арьсыг боловсруулж экспортын шилдэг бүтээгдэхүүн хийх бүрэн боломж байхад яагаад бодлогоор хөгжүүлэхгүй байна вэ.

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.197) 2015 оны 03 сарын 24

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номЫГ ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Тийм гэж үү(118.70.170.139) 2015 оны 03 сарын 24

Стандбай -г хэрэглэх хэмжээнд арай л хүрээгүй баймаар, популистуудын хэлж ярьж байгаад итгээд хэрэглэх гээд байгаа юм байх даа.

0  |  0
монгол(103.23.51.1) 2015 оны 03 сарын 24

Яанаа,хөөрхий чааваас Сайханбилэг ч манийгаа ингэсхийж л удирдана л даа.

0  |  0
Top