Африкийнх шиг цалин, Арабынх шиг үнэ ханштай Монгол

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 28

Өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын эхээр Нарантуулын наймаачин танилтайгаа таарвал урагшаа  Тяньжин явна гээд дэгдэлзэж байна. Шинэ жилээс урьтаж ёолкын мод /гацуур/ авчирна гэнэ. Үүний төлөө заавал тэгж хол явах хэрэг байгаа юм уу, энүүхэн Эрээнээс авчирч болдоггүй юм уу гэж илүү үглэвэл “Тэндээс авбал энд ирээд нугын нуга” гэж байна.  Нугын нуга гэдэг нь гурав дахин нугарсан өндөр үнээр борлогддог гэсэн үг юм байна.  Ухаандаа 100 мянган төгрөгийн үнээр авсан бол  300 000-аар борлуулах жишээний.  Наймаачид  ашиг муудаж байна гэж ярьцгаах. Энэ нь бараа таваар хуучин цагийнх шиг хэд дахин нугарсан үнээр зарагдах нь багасч байгаагаа хэлж буй хэрэг. 

 

Удахгүй эрчим хүчний үнийг чөлөөлнө. Энэ сургаар хэдийнэ үнийн үсрэлт хийх бие халаалт хэдийнэ эхэлчихсэн байна.

 

Бидний амьдрал импортоос хамааралтай. Идэж уухаасаа эхлээд өмсч зүүхээ хүртэл  импортоор хангадаг. Ингэхдээ дандаа “нугын нуга” болж өссөн үнэ  өртөгт  чичлүүлдэг аж. Хаана ямар үнэтэй байсан бараа Монголд ирээд хэд дахин нугарсан үнээр зарагдаж байгааг  гадаад явж гахай шувууны мах идсэн хүмүүс  бол анзаарч л байгаа байх. Даарин дээр давс нэмж төгрөгийн ханшийн сулралт импортын барааны үнийг тэнгэрт хөөргөдөж байна.

Саяхандаа, өнгөрөгч гуравдугаар сард  ДЭМБ-ын судалгаагаар хүн амд зайлшгүй шаардлагатай эм болон эмэн бүтээгдэхүүн хэт өндөр үнэтэй 10 орны тоонд Монгол Улс багтжээ.  Хэт өндөр үнэтэй эм худалдан авч чадахгүйгээс  болж эрүүл мэндээрээ хохирч байгаа дэлхийн 2 тэрбум шахам хүмүүсийн нэг хэсэг нь хөөрхий монголчууд болж байгаа юм байна.

УИХ-ын чуулганы үеэр гишүүд энэ асуудлыг хөндөж импортын эмийг 5-6 дахин нугалж борлуулж байгаа нь зүйд нийцэхгүй байна гэж шүүмжилснийг санаж байгаа байх. Гэтэл монголчууд эмийн хэрэглээнийхээ 75-80 орчим хувийг импортоор хангадаг.  Манай эм импортлогчид  хүний өвчин зовлон дээр 5-6 дахин нугарсан үнэхээр ашигтай бизнес хийдэг  аж.

ДЭМБ-ын шинжээчид Монголд эм ийм хэт өндөр үнэтэй байгааг төрийн зохицуулалт орхигдсоных гэж  дүгнэжээ. Манай төр олон юманд хошуу гараа дүрж байгаа харагддаг. Гэвч төр оролцох юмандаа оролцохгүй байгаагийн наад захын жишээ энэ.  

Дэлхийд алдартай “Forbes” сэтгүүл дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хотуудын жагсаалтыг жил бүр гаргадаг.  Тус  сэтгүүлийн  урьдчилсан шалгаруулалтаар манай  Улаанбаатар хот 2012 онд дэлхийн хамгийн өндөр өртөгтэй 10 хотын нэгээр нэрлэгдэж байв. 

 

Бараа үйчилгээний үнэ нь баян Араб шиг хэрнээ авч байгаа цалин нь Африкчуудынх шиг бага гэж монголчууд өөрсдийгөө тодотгож ярьцгаах болсон байна.

Тэр үеийн ҮСХ-ны судалгаанаас  харахад улаанбаатарчуудын сарын дундаж орлого 264 мянган төгрөг. Харин дундаж хэрэглээ нь 493 мянган төгрөг. Зөрүү нь бараг 230 мянган төгрөг байжээ. “Forbes”   Монголд байр болон зочид буудал бусад оронтой харьцуулахад 3-10 дахин өндөр үнэтэй гэж дүгнэсэн байв.

 

Улаанбаатарыг ингэж өндөр өртөгтэй хотын  “топ” зэрэглэлд багтахад хамгийн  түрүүнд өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт  түлхэц болсон хэмээн тухайн үед мэдээлж байсан санагдана.

Харин дэлхийн өндөр өртөгтэй хотуудын шалгуур огт өөр. Тухайлбал, Копенгаген хот  хамгийн тухтай, цэвэрхэн, аюулгүй хотын тоонд багтдаг бөгөөд үүнтэйгээ тэнцэхүйц амьдралын өртөг өндөр байх жишээний.  Улаанбаатарт энэ бүгдийн аль нь ч байхгүй.  Зүгээр л үнийн солиорол үүл мэт нөмөрсөн тийм л газар.

Бараа үйчилгээний үнэ нь баян Араб шиг хэрнээ авч байгаа цалин нь Африкчуудынх шиг бага гэж монголчууд өөрсдийгөө  тодотгож ярьцгаах болсон байна.   

ҮСХ-ын мэдээгээр  энэ оны эхний байдлаар манай улсын нэг өрхийн сарын дундаж орлого 972.2 мянган төгрөг байна. Гэвч зарлага нь орлогоосоо хэтрээд явчихдаг. Төр, засгийнхаа зөвлөснөөр бүсээ чангалалаа чангалалаа гээд ямар өлбөрч үхэлтэй биш. Ядахад л бид чинь өмсч зүүх нь хүртэл дөрвөн улирлаараа ялгардаг хэрэглээ өндөртэй ард түмэн шүү дээ.

Ийм байсаар байтал төр засаг нь бүхнийг зах зээлийн жам нэрээр задгайд нь орхиж боломгүй байна. Удахгүй эрчим хүчний үнийг чөлөөлнө. Энэ сургаар хэдийнэ үнийн үсрэлт хийх бие халаалт хэдийнэ эхэлчихсэн байна. Монголд үнэ өдрөөр биш цагаар өсч байна. Бодит өртөг зардлаар бус сургаар нэмэгддэг болчихож. Энэ бас зах зээлийн жам уу. 

А.Алтантуяа

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mgl(202.179.28.71) 2015 оны 05 сарын 04

БЕНЗИН!

0  |  0
зочин(112.72.13.1) 2015 оны 05 сарын 01

Ардчлал ярьж гарч ирсэн одоогийн удирдлагуудын буруу үйл ажиллагаанаас болж амьдрал доройтлоо . Ард түмнээ бэлэн болоогүй байхад ажиллаж байсан үйлдвэр компаниудыг хувьчилж үй олон хүнийг ажилгүй болгосоны хор хохирол одоо хүртэл арилахгүй байна шүү дээ.

0  |  0
ОНИГОО(103.229.122.139) 2015 оны 04 сарын 29

Япон, Монголын ерөнхий сайд нар уулзалт хийж байна гэнэ. Тэгсэн улс улсынхаа иргэдийн орлого, зарлагыг ярилцаж байна гэнэ. Японы ерөнхий сайд -Манай улсын иргэдийн дундаж цалин 5000$ тэдний хэрэглээ 3500$ үлдсэн 1500 $ -ийг яаж зарцуулах манай засгын газарт хамаагүй гэж гэнэ. Харин Монголын ерөнхий сайд манай иргэдийн дундаж орлого 350$, зарлага нь 500$ үлдэгдэл 150$ -оо яаж олон нь манай засгийн газарт огт хамаагүй гэсэн гэнэ лээ. ОНИГОО Ч ГЭСЭН ЭНЭ НИЙТЛЭЛ ҮҮНИЙГ Л ХЭЛЭЭД Л БАЙХ ШИГ

0  |  0
setgel(202.21.115.82) 2015 оны 04 сарын 29

gadnaas baraa zooj gadagshaa munguu ursgasan uher mongolchuud yana daa

0  |  0
а.х(183.177.101.82) 2015 оны 04 сарын 29

маш үнэн зүйл бичсэн байна даа, үүнийг ойлгодог төрийн түшээд гэж ер нь байна уу??? бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаад, цалин нь өсөхгүй болохоор ард түмэн үнэхээр амьдархад хэцүү л байна даа. үйлчилгээний ажилтан, албан хаагчдын цалин хамгийн багаар бодогддог, үйлчилгээний ажилчдын цалингийн жишгийг шинэчилэн тогтоож өөрчилмөөр юм даа. адилхан л төр зүтгэж байгаа шүү дээ ???

0  |  0
зочин(122.201.21.180) 2015 оны 04 сарын 29

АН-ын харалган бодлогоос болж өсөж өндийж байсан эдийн засаг уналаа, ард түмний амьдрал доройтлоо, дахин бүү сонго

0  |  0
Arabian(122.201.24.41) 2015 оны 04 сарын 29

Arabad yumnii une mangar Hyamdhan baidii sht

0  |  0
Л.О(81.200.55.252) 2015 оны 04 сарын 29

”Аль ч улсынхаас илүү сайхан Монгол эх орон, Монгол хэл, сайхан Монгол ёс, заншил” гээд цээжээ дэлдээд, дуулаад донгодоод байдаг хүмүүс яана даа.

0  |  0
Л.О(81.200.55.252) 2015 оны 04 сарын 29

Ухаандаа их, дээд сургуульд суралцсан ”өндөр” боловсролтой мөн англи гэх мэт гадаад хэлийг ”гаргуун” эзэмшсэн сэтгүүлч нар үүнийг бичиж нийтлэдэг байх. Хэн ч бичлээ, нийтлэлээ гэсэн ядаж ерөнхий боловсролтой Монгол хүн аливаа зүйлийн тухай бичихдээ утга найруулга, дүрмийн алдаагүй бичих ёстой. Гэтэл наад зах нь, шог зурган дээр асуултын тэмдэг огт байхгүй. Анхаарлын тэмдэг байх ёстой газартаа биш, байх ёсгүй газарт байх юм. ”Хөөе, цалин! Бусад найзууд чинь өсөж том болж байхад чи яагаад өсдөггүй юм бэ?”

0  |  0
М...(150.129.142.68) 2015 оны 04 сарын 28

Алдаагүй бичиж чаддаггүй юм байх даа.

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.197) 2015 оны 04 сарын 28

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮

0  |  0
Top