Энэ зун хийхээр төлөвлөгдсөн ажлын төлөвлөгөө ёсоор Улиастай - Гачуурт чиглэлийн 11 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлын хүрээнд 1 метрийн диаметртэй төмөр бетон дугуй хоолойн ажил шинээр хийхтэй холбогдуулж 2015 оны 06 дугаар сарын 13-ны 08 цагаас 06 дугаар сарын 27-ны 07 цаг хүртэл 160 метр урт замыг хаагаад байна. .
Мөн Улиастай - Гачуурт чиглэлийн замыг 2015 оны 06 дугаар сарын 15-ны 23 цагаас 06 дугаар сарын 29-ний 07 цаг хүртэл хэсэгчлэн хааж зам барилгын ажил хийх болсныг мэдэгдье. Авто зам хаасан үед тээврийн хэрэгслийг түр замаар хөдөлгөөнд оролцуулна гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )