Цэвэрлэх байгууламжийг засч дууслаа

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 14

Төв цэвэрлэх байгууламжийн аэротенкийн хэсэг элэгдэж муудсанаас цэвэрлэгдээгүй бохир ус, цэвэрлэсэн усандаа холилдон, тусгаарлагч хана өнөө маргаашгүй нурах эрсдэлд хүрсэн. Энэхүү тусгаарлагч хана цөмөрч, нурвал бохир ус халин асгарах аюул учраад байгаа юм. Тиймээс эхний ээлжинд 40 сая төгрөгийг Ус сувгийн удирдах газар /УСУГ/-аас гарган аэротенкийн хэсгийн засвар шинэчлэлтийг өчигдөр шөнөөс эхлүүлсэн. “Үндсэн засварыг 24 цагт багтаан хийнэ” гэсэн амлалтыг Төв цэвэрлэх байгууламжийн удирдлагууд өгч байсан. Амлалт ёсоор өнөөдөр өглөө засварын ажлыг хийж дуусгасан тухай УСУГ-ын олон нийттэй харилцах мэргэжилтэн мэдээллээ.

Засвар хийхтэй холбогдуулан энэ сарын 12-ны 22.00 цагаас 13-ны 08.00 цаг хүртэл иргэдийн хэрэглээний усыг хязгаарласан. Харин архи, пиво, ундаа, ус болоод арьс ширний үйлдвэрүүдийн усыг өчигдөр /06.13/ бүрэн хаагаад байсан юм. Өнөөдөр засвар дууссан учраас дээрх үйлдвэрүүдийн усыг хэвийн өгч эхэлсэн аж. Мөн дээрх засвартай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг маргааш УСУГ-аас хэвлэлийн бага хурал хийж, олон нийтэд мэдээлэх гэнэ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Aja(150.129.143.9) 2015 оны 06 сарын 15

Zaa ashguidee sain baina shuu. Us suvagiin injener tehnikiin ajiltan ajilchiddaa bayarlaad l bn. Ajild ni ulam ih amjiltiig husii ta nar mini chadaj l bn shuudee.

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.21) 2015 оны 06 сарын 14

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай .үнэ: 22 000₮

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.21) 2015 оны 06 сарын 14

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top