ОХУ-ын нэрт дуучин Жанна Фриске өчигдөр буюу зургадугаар сарын 15-нд Москва хотноо өвчний улмаас нар барлаа. Удааны хугацааны турш тархины хорт хавдартай тэмцэж байсан тэрбээр өчигдөр шөнө 40 насандаа таалал төгсчээ. ОХУ-ын хамгийн нэртэй дуучдын нэг, сайхан бүсгүйгээр удаа дараа тодорч байсан Жанна Фрискег нас барсныг түүнийг аав Владимир Фриске баталж, хэвлэлийнхэнд мэдээлжээ. “Блестящие” хамтлагийн экс дуучин Ж.Фриске 2014 оны нэгдүгээр сарын 20-нд анх тархины хорт хавдартайгаа мэдсэн агаад хорт хавдартайгаа тэмцэхийн зэрэгцээ ийм өвчтэй хүүхдүүдэд тусалж байжээ.

Сэтгэгдэл ( 9 )
burhan mini ene muuhai havdar yamar hetsuu yum be hamag saikhan buhniig hairtai humuusiig ni avch odood bh yum
Um sain amgalan boltugai. Sain turuluu hurdan olooroi
amgalan noirsdoo saihan busgui min
Uneheer gaylalzsan od bj bilee de haramsaltai
Uneheer gaylalzsan od bj bilee de haramsaltai
Ymar haramsaltain be.gants hairtai super duuchin busgui maani horvoog orhisond gun emegnej bn.