“Кунг-Фу Панда 3” гарна

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 16

Хятад төдийгүй дэлхийн олон орны хүүхэд, залуусыг байлдан дагуулсан “Кунг-Фу Панда” хүүхэлдэйн киноны гуравдугаар ангийг бүтээж эхэлжээ. Хятадын бахарал болсон пандаг үндэсний тулааны урлаг кунг-футай хослуулсан уг хүүхэлдэйн киноны гуравдугаар ангид алдарт жүжигчин Жеки Чан дуу оруулж байгаа бөгөөд тэрбээр гол дүр пандад бус сармагчинд дуу оруулж байгаа ажээ. Тиймээс сармагчин гуравдугаар ангид нэлээд элдэвтэй тулалдах нь гарцаагүй. Саяхан уг хүүхэлдэйн киноны жүжигчинд Шанхай хотноо шинэ бүтээлээ сурталчилсан байна. Сонирхуулахад, “Кунг-Фу Панда 3” ирэх 2016 оны нэгдүгээр сарын 29-нд албан ёсоор нээлтээ хийх ажээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(188.143.234.155) 2025 оны 03 сарын 13

Your post has moved the debate foawdrr. Thanks for sharing!

1  |  0
Top