Хятадын эдийн засаг хурдацтай, хүмүүс нь урьдынхаас илүү баяжиж байгаа ч гэрлэлт өмнөхөөсөө илүү хямд төсөр болж байгааг тус улсын Хуримын мэдээлэл /Wedding Report/ хэмээх зах зээлийн судалгааны пүүсээс мэдээллээ. Тус пүүс үүнээс гадна дэлхийн орнуудад гэрлэлт дунджаар хэдэн ам.долларын төсөвтэй байгааг судалсан байна. Тэгэхэд хэдийгээр Хятадад гэрлэлт хямдарсан ч олон улсад 6 дугаар байрт жагсч байгааг тогтоожээ. Ингээд тус байгууллагын судалгаагаар дундаж гэрлэлт нь 20 мянган ам.долларын төсөвтэй Хятадын өмнө орсон орнуудыг танилцуулья. Арабын Нэгдсэн Эмират Улсад дундаж гэрлэлт 82 мянган ам.долларын өртөгтэй болдог ба үүгээрээ дэлхийд тэргүүлжээ. Харин үүний араас Австрали 50 мянган ам.доллар, Их Британи 32600 ам.доллар, Япон 31 мянган ам.доллар, АНУ 25200 ам.доллараар эхний тавд жагсчээ.

Сэтгэгдэл ( 1 )
That”s a cunning answer to a chglelnaing question