Сэргээгдэх эрчим хүчний шилдэг 2 эх сурвалж

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 17

Манайхан сэргээгдэх эрчим хүч гэхээр л нарны хавтан, салхин сэнс  ярьдаг. Тэгвэл эрдэмтэд нар, салхи, ус, бороо, газрын гүний дулаан, эрчим хүч гаргадаг амьтдыг үйлдвэрийн хэмжээнд үй олноор үржүүлэх зэрэг олон аргыг нээжээ. Эрдэмтэд хүч гарч буй бүгдээс эрчим хүч хайж одоо бүр дэлхийгээс хальж сансар огторгуйгаас эрчим хүч хайж байна. Мэдээж энэ салбар хамгийн бага судлагдсан нь. Ямартай ч, хөгжингүй орнууд нарны хавтан, салхин сэнсээс дутахааргүй ашиглахаар зорьж буй сэргээгдэх эрчим хүчний шилдэг 2 ололтыг танилцья.


Далайн түрлэг

Далай, тэнгисийн ёроолд хүч үйлчилж байдаг бөгөөд үүнийг түрлэгийн хүч гэдэг. Ийм хүч далай, тэнгисийн зарим хэсэгт маш хүчтэй байдаг бол зарим хэсэгт огт байдаггүй аж. Дуусашгүй энэ хүчнээс эрчим хүч гаргах хялбар арга нь далайн ёроолд маш сайн бэхэлсэн сэнс юм.


Далайн давалгаа


Далай, тэнгисийн ёроолд хүч үйлчилж байдаг шиг гадаргууд ч бас хүч үйлчилж байдаг нь давалгаа юм. Давалгааны цохилтын хүчээс эрчим хүч гаргах боломжтой ба үүний тулд нэлээдгүй тэсвэртэй биет далайн гадарга дээр байх ёстой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu