Женнифер Лауренс хамгийн их орлоготой жүжигчин

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 17

Холливудын сайхан бүсгүй, “Оскар”-ын шагналт жүжигчин Женнифер Лауренс “Sony” компанийн “Зорчигчид” хэмээх шинжлэх ухаан, тэр дундаа сансар огторуйн төрлийн кинонд 20 сая ам.доллараар тоглохоор болжээ. Тэрбээр мөн уг киноны ашгийн 30 хувийг авахаар болсон байна. Шинжлэх ухааны төрлийн кинонд гялалзаж буй 24 настай Женнифер Лауренсийг уг кинонд тоглуулахын тулд “Sony”-гийнхон ийм санал тавьсан бөгөөд түүнтэй хамт “Галактикийн хамгаалагчид” киноны гол дүрийн од Крис Праттыг мөн тоглуулахаар болжээ. Өдгөө 35 настай Крис уг кинонд 12 сая ам.долларын хөлсөөр тоглох аж. Крис Пратт саяхан нээлтээ хийж, нээлтийнхээ өдөр бүх цагийн үеийн хамгийн ашиг орлого цуглуулсан киногоор тодорсон “Юрий Галавын цэцэрлэг” кинонд 10 сая ам.доллараар тогложээ. Одоогийн байдлаар “Юрий Галавын цэцэрлэг” 524 сая ам.долларын орлого олоод байна. Дашрамд дурдахад, есдүгээр сараас зураг авалт нь эхлэх “Зорчигчид” кино 150 сая ам.долларын төсвөөр бүтэх бөгөөд Ж.Лауренс, К.Пратт нар уг кинонд хосууд болох аж. Харин 11 сарын 20-нд Женнифер Лауренсын тоглосон “Өлсгөлөн тоглоом: Мокингжей 2 хэсэг” нээлтээ хийнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(188.143.232.27) 2025 оны 03 сарын 13

If you want to get read, this is how you sholud write.

1  |  0
Top