Зун болж, жуулчны улирал эхэлж байгаатай холбогдуулан манай оронд ирсэн гадаадын иргэдэд мэдээлэл өгөх, хууль тогтоомжийг сурталчлах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор ажиллаж, цагдаагийн байгууллагад дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах сургалтанд хамрагдсан84 оюутанг нийслэлийн нутаг дэвсгэрт “Оюутан цагдаа”-аар ажиллуулж эхэллээ. Уг үйл ажиллагааг Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын оюутны холбоо хамтран зохион байгуулж байгаа аж. Хэдийгээр оюутан цагдаа нар нийслэлийн 6 дүүргийн 36 хэсэгт ажиллах ч жуулчдын хамгийн их зорчдог, төвлөрдөг цэгүүдэд илүү олноороо ажиллах ажээ.
Сэтгэгдэл ( 0 )