Согтуу жолооч зам тээврийн ноцтой осол гаргаж, хүүхдийн аминд хүрчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 17

Баянзүрх дүүрэгт зам тээврийн ноцтой осол гарч, нэг хүүхэд газар дээрээ нас баржээ. Уг хэрэг өчигдөр өглөөний 10:00 цагийн орчимд гарсан бөгөөд "5916 УНХ" улсын дугаартай ачааны машины согтуу жолооч хоёр хүүхдээ хөтлөөд явган хүний замаар явж байсан эмэгтэйг мөргөсөн байна. Үүний улмаас нэг хүүхэд нь газар дээрээ нас барж, нөгөө хүүхэд болон хоёр хүүхдийн ээж хүнд гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн байна. Осол гарсан даруйд түргэн тусламж дуудсан боловч түргэний машин 40 минут орчмын дараа ирсэн гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top