Олон хэлээр ярьдаг одод

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 18

Оддыг боловсрол нимгэн гэж тодорхойлдог нь үнэн ч тэр дунд боловсролдоо анхаардаг одод цөөнгүй. Сайхан царай, бие хаагаараа гайхуулдаг оддоос боловсролтойг нь харьцаж үзэж байж л мэднэ. Ямартай ч, тэдгээр оддоос хамгийн олон хэлээр ярьдаг оддыг хэн бэ.


Нелли Фуртадо гурван хэлээр ярьдаг


Канадын дуучин бүсгүй Нелли Фуртадо гурван хэлээр ярьдаг бөгөөд 14 жил гаруйн хугацаанд хөгжмийн ертөнцийн топууд нэг байсан юм. Канадын дуучин тэрбээр дэлхий даяар 20 сая гаруй хувь цомог борлуулсан бөгөөд олон арван шагнал, түүний дотор хоёр Грэмми, 10 Жуно Авардс, гурван МачМюзик Видео Авардсын эзэн болжээ. Нелли Фуртадогийн эцэг эх нь португаль хүмүүс бөгөөд дуучин бүсгүй португалиас гадна Англи, Испани хэлээр ярьдаг.


Том Хиддлестон дөрвөн хэлээр ярьдаг


Английн жүжигчин Том Хиддлестоныг “Thor” болон “Avengers” киноны Локигийн дүрээр илүү таньдаг. Тэр дөрвөн хэлээр ярьдаг бөгөөд Англи, Франц, Испани, Грек хэлийг Кембрижийн их сургуульд байхдаа сурчээ. Эрдэмтэн болон тайз заслын менежерийн хүү Том аргагүй эцэг, эхээсээ олон зүйл сурчээ. Эрдэмтэн адил олон хэл сурч басхүү урлагтай ойр хүний хүүхэд гэсэндээ урлагийг орхисонгүй. Сонирхуулахад, Том Хиддлестон Кембрижээс гадна Royal Academy of Dramatic Art /Драмын урлагийн хааны академи/-д мөн сурч төгссөн байна.  

Вигго Мортенсен таван хэлээр ярьдаг


Вигго Мортенсен Америк ээж, Дани эцэгтэй бөгөөд хүүхэд ахуй насандаа хүнд амьдрал туулж, олон оронд амьдарчээ. “Бөгжний эзэн” гурмасан киноны Арагорн тэрбээр Нью-Йоркт төрсөн ч Дани, Венесуэль, Аргентинд хүүхэд насаа өнгөрөөжээ. Вигго одоо Англи, Дани, Испани, Итали, Франц хэлээр ярьдаг байна. 


Жүди Фостер таван хэлээр ярьдаг


Хүүхэд ахуй насандаа алдрын оргилд хүрсэн жүжигчдийн нэг бол Жүди Фостер. Харин насанд хүрээд тоглосон “Хурга майлахаа болино” киноны дүрээр Оскарын шилдэг эмэгтэй дүрийн эзнээр тодорч гараагаа амжилттай эхэлсэн. Холливудад саяхныг хүртэл хамгийн нэр хүндтэй жүжигчнээр нэрлэгдэж байсан тэрээр нэлээд өндөр боловсролтой бөгөөд Англи, Франц, Герман, Итали, Испани хэлээр ярьдаг байна. Жүди Холливудын бусад эмэгтэй жүжигчдийн адил болзож, гэрлэж хоёр хүүтэй болсон ч 2014 онд ижил хүйстэнтэйгээ гэрлэж шуугиан тарьсан. Тэрбээр одоо хүртэл түүнтэйгээ амьдарч байгаа.


Натали Портман зургаан хэлээр ярьдаг


1990-ээд оны хамгийн шилдэг кино “Леон” кинонд хүүхэд насаа мөнхөлсөн Натали Портман Израиль гаралтай Америкийн жүжигчин юм. Тэр Йерусалимын Еврейн их сургууль болон Харвардын их сургуулийг амжилттай дүүргэсэн өндөр боловсролтой нэгэн. Натали Портман Англи, Франц, Герман, Испани, Япон болон Еврей хэлээр ярьдаг. Түүнээс гадна тэр дохионы хэлээр ярьдаг байна.


Шакира долоон хэлээр ярьдаг


1977 онд Колумбид төрсөн дуучин Шакира Англи, Испаниар дуулдаг. Тэрбээр үүнээс гадна Итали, Франц, Каталон, Араб, Португаль хэлээр ярьдаг байна. Дэлхий даяар 50 сая гаруй хувь цомог борлуулсан хамгийн баян дуучдын нэг Шакира олон улс орноор аялсан гэсэндээ эдгээрээс гадна хэд хэдэн орны хэл гадарладаг бөгөөд ямар ч байсан газардахгүй хэмээн өөрийгөө тодорхойлжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(188.143.232.27) 2025 оны 03 сарын 13

–Now Rudd. The only reason at this point for putting Rudd in the ministry is to coddle Queensland pahclriaoism.Um, Paul, we have votes too.And there are a lot of marginal seats in Queensland.The Sunday Mail reported yesterday much higher percentages of Galaxy Poll respondents (in the 70s rather than 40s) in Queensland than other states thinking Rudd didn’t get a fair shake of the sauce bottle.The state by state samples in a national poll of 800 aren’t very big, and would have a big MoE, but it wouldn’t surprise me if it’s right.

1  |  0
Sek(172.56.3.88) 2025 оны 03 сарын 13

Dandaa neg oirltsoo helnuud bna mongol hun bol angli oros solongos hytad ypon geed yvj ogno doo

1  |  0
Top