УДБЭТ-ын гоцлол дуучин, МУГЖ Э.Амартүвшин “BBC” телевизээс хоёр жил тутам зохион байгуулдаг дуурийн дуучдын “Cardiff Singer of the World” тэмцээний шилдэг 5 дуучны нэгээр шалгарчээ. Уг тэмцээнд дэлхийн 55 орны 350 гаруй уран бүтээлчид өрсөлдсөн бөгөөд таван дуучин тунаж үлдээд байгаагийн нэг нь Монголын баритон хоолойтон Э.Амартүвшин юм. Харин сүүлийн буюу дөрөв дэх шатны өрсөлдөөн ирэх баасан гарагт болох бөгөөд таван дуучнаас шилдгийг шалгаруулах юм.

Сэтгэгдэл ( 1 )
This is the perefct post for me to find at this time