“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотыг сурталчлах, чөлөөт бүжгийг дэмжих, чөлөөт бүжгийн хамтлагуудыг нийтэд таниулах зорилгоор UB Dance Festival /Юби дэнс фестиваль/ –ийг 2015 оны 6-р сарын 26-ны өдөр 19 цагаас Чингисийн талбай дээр зохион байгуулахаар болжээ. Уг арга хэмжээ нь анх удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд орчин үеийн чөлөөт бүжгийн төрөл болох рэп бүжиг, хип хоп бүжиг, брэк бүжиг, гудамжны бүжиг, электро бүжгийн төрлүүдээр бүх насны бүжгийн хамтлагууд оролцож болох аж. Тэмцээний урьдчилсан шалгаруулалт 6 дугаар сарын 20-ны өдрийн 10 цагаас Улаанбаатар Чуулгын байранд болно.
Урьдчилсан шалгаруулалтаас 2-20 хүний бүрэлдэхүүнтэй нийт 20 баг сонгон 06 дугаар сарын 26-ны өдрийн 19 цагаас Чингисийн талбайд зохион байгуулагдах “Юби дэнс фестиваль” чөлөөт бүжгийн тэмцээнд оролцуулах аж. Тэмцээний шагналын сан 13 сая төгрөг ба тус арга хэмжээний хүрээнд чөлөөт бүжиг сонирхогч хүүхэд залуучууд болон жуулчидын дунд хэд хэдэн сонирхолтой арга хэмжээ зохион байгуулах гэнэ. Дашрамд дурдахад, уг фестивалийн үеэр
•Монголын орчин үеийн чөлөөт бүжгийн бүх урсгал, бүжгийн бүх хамтлагууд нэг тайзнаа халз тулаан хийнэ
•Шилдэг бүжигчидийн нэгийн эсрэг нэг бүжгийн тулаан болно.
•Олон нийтийг хамарсан Флаш моб бүжиг болно.
•Чөлөөт бүжгийн фото зургийн түүхийг харуулсан майхан ажиллана.
•Худалдаа гарна.
•Бүжгийн сургуулиудын танилцуулга болно.
•Хамтлаг дуучид, ДЖ тоглолт болно.
•Хөгжөөнт тоглоом зохиогдоно.
•Экстрим холбооны үзүүлэх тоглолт тус тус болно.

Сэтгэгдэл ( 0 )