Израилийн Ерөнхий сайдын санаачилсан “Genesis Prize” шагналын хоёр дахь эзнээр Холливудын жүжигчин Майкл Дуглас тодорч, дурсгалын цом болон 1 сая ам.доллараар шагнуулав.
Тэрбээр уг шагналыг гардахаар эхнэр, Холливудын жүжигчин Катрин Зета Жонс болон хоёр хүүхдийн хамт Израилийг зорьж, өчигдөр Йерусалим хотноо тус услын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугаас гардан авчээ. АНУ-ыг дэмжигч Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху еврей гаралтай иргэдээс жил бүр нэгэн алдартныг тодруулж уг шагналаа гардуулдаг бөгөөд хоёр дахь жилийн ялагчаар эцгийн талаасаа еврей гаралтай АНУ-ын нэрт жүжигчин Майкл Дуглас тодорсон байна. Харин өмнөх жил буюу анхны ялагчаар нэрт бизнесмэн Майкл Блумберг тодорч уг шагналыг гардан авчээ.
Сонирхуулахад, уг шагналын албан ёсны нэр нь “Genesis Prize” ч аль хэдийнэ еврейчүүдийн дунд “Jewish Nobel Prize” /Еврейн Нобелийн шагнал/ гэх нэрээр алдаршжээ.


Сэтгэгдэл ( 5 )
Muungutei aldartaid ni bish jiriin humuusiig ingej shagnadag bol goyo. :)
Монголчууд дотроосоо хэн нэг алдартныг биш жирийн нэгэн иргэнээ жишээ нь намайг шагнаасай