”Хөх Монгол” хамтлаг “Марко Поло”-д тоглоно

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 19

АНУ-ын “Netflix” компанийн бүтээл “Марко Поло” олон ангит киноны эхний улирлын нээлт өнгөрсөн 12 дугаар сард Нью-Йоркийн алдарт “Broadway” дэх “AMC Loews” театрт болсон. Тус киноны Мөнх хааны отгон хүү Аригбөхийн дүрд жүжигчин Б.Амарсайхан тоглож Холливудад дүрээ мөнхөлсөн.

Тгэвэл саяхан “Марко Поло” цувралын дараагийн хэсэг Монголоос МУСТА А.Цэгмэд, жүжигчин Ц.Цэрэнболд нар тоглохоор сонгогдсон байсан бол дөнгөж саяхан ардын урлагийн “Хөх Монгол” хамтлаг мөн "Марко Поло" кинонд тоглохоор болсноо дуулгалаа.

1997 онд байгуулагдсан “Хөх Монгол” хамтлаг одоо ХБНГУ-д уран бүтээлээ туурвидаг бөгөөд тус хамтлагийн 15 гишүүн "Марко Поло" кинонд тоглох эрхийг авсан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(188.143.232.32) 2025 оны 03 сарын 13

Yours is a clever way of thniikng about it.

1  |  0
Top