Өчигдөр буюу зургадугаар сарын 21-нд Дэлхийн аавуудын өдөр тохиолоо. Жил бүрийн зургадугаар сарын гурав дахь бүтэн сайн өдрийг Дэлхийн аавуудын өдрөөр тэмдэглэдэг бөгөөд баруунд энэ өдрийг өргөн тэмдэглэдэг байна. Мөн Холливудын одод өөрсдийн эцэг эсвэл аав болсон эрчүүд хүүхдүүдтэйгээ авахуулсан шинэ юм уу өмнө нь олон нийтийн хүртээл болж байгаагүй зургийг сошиал ертөнцөд постолдог /байрлуулдаг/. Тэгвэл олон алдартны иймэрхүү зургаас хамгийн шилдгээр Медоу Уолкерын "Инстаграмм"-д оруулсан талийгаач эцэгтэйгээ авахуулсан багынх нь зураг тодорч, хамгийн их хүнд хүрч, хагас өдрийн дотор доор нь 3893 хүн сэтгэгдэл үлдээжээ. “Галзуу Хурд” киноны од Поль Уолкер амьдрал дээр хурд хэтрүүлэн давхисны улмаас осолдож нас барсан бөгөөд одоо ч түүнийг талийгаач болсон гэдэгт итгэхийг хүсдэггүй хүн олон. Поль Уолкер “Галзуу Хурд 7”-ийн зураг авалт эхэлсэн үед нас барсан бөгөөд түүний дүрийг дүү Жеймс Уолкер нь дуусгасан ба дараагийн ангиудад мөн тоглохоор болсон юм. Харин нэрт жүжигчний цорын ганц хүүхэд буюу охин Медоу Уолкер хэдийгээр эцгийгээ алдсан ч үлдсэн амьдралдаа дутагдах юмгүй амьдрах юм. Албаныхан түүнийг Поль Уолкерын цорын ганц өв залгамжлагчаар нэрлэж, түүний 30 орчим супер уралдааны машины цуглуулгыг дуудлагаар худалдаж, бусад хөрөнгөтэй нэгтгэж нийтдээ 25 сая ам.долларыг 18 нас хүрэхээр нь өвлүүлэхээр болсон юм. Медоу одоо 16 настай бөгөөд аавынхаа ээж Шерил Уолкер болон төрсөн ээж Ребекка Сторес нарын асрамжинд байгаа юм.


Сэтгэгдэл ( 1 )
You”re a real deep thnerik. Thanks for sharing.