Дэлхийд гайхагдаж байгаа энэхүү олдворууд нь 2001 онд Тува улсын Красноярск хотоос өмнөд хэсэгт байрлах Аржаан тосгоны орчимоос олдсон бөгөөд 2500 жилийн өмнө амьдарч байсан эртний хаан хатадын оршуулга гэж эрдэмтэд үзэж байна.Энэхүү түүхийн үнэт олдворуудыг дэлхийн нэр хүндтэй музейнүүд өөртөө авахыг хүсэж олон сая доллар санал болгосон хэдий ч Тувагын ард түмэн өөрсдийн өв соёлоо Аржаан-2 Музейдээ хадгалж үлджээ.
2001 онд Аржаан-2 с олсон үнэт олдворуудын дунд алтан хатгуур байсан ба үзүүр хэсэгт нь салаалсан эвэртэй толгойгоо дээш өргөн өлмий дээрээ ихэмсэг зогсож буй бугын дүрс байдаг.Одоогийн ханшаар тооцвол ойролцоогоор 2 сая долларын үнэ бүхий эмэгтэй хүний энэхүү хатгуур нь 20 см ба өөр бусад олворууд нийлээд бараг 20 килограмм болох аж.
Конусан хэлбэр бүхий хөлтэй алтан сав, магадгүй аяга эсвэл тогооны загвар байж болно.Савны гадна талд янз бүрийн махчин амьтдын зураг дүрслэгдсэн. Магадгүй эд баялаг болон элбэг хангалуун байдлын билэгдэл байх гэж үзэж байгаа аж.Диаметр нь 3,9 смГинжний урт-4,2 см Жин-70,78 грамм
Хааны хутга мөн сэлэм/Төмөр, мөнгө, мод/Хутганы урт:28,3 мөн 23,7 смЖин: 58,44 мөн 25,66 гХааны хутга цэцэгсийн хээ угалзтай бөгөөд ан амьтны дүрслэл нь скиф-сибирийн хэв маягийг агуулсан аж.
Алтан нум сумны саадаг
Хатны ээмэг Диаметр-3смЖин-36,09 г
Монгол туургатан Миссийн тэмцээнийг санаачлан зохион байгуулагчид энэхүү үнэт олдвороос санаа авч “Гуа Марал Эрдэнийн Титэм”-ийг тэргүүн миссдээ зориулан бүтээжээ. Титэм нь хаданд авирах Гуа маралын сүрэгийг дүрсэлсэн бөгөөд орой дээрх сүргийн манлай Гуа Марал нь дөрвөн туурайгаар нэгэн цэгт гишгэж ихэмсэгээр тэнгэр өөд ширтэж байгааг биетээр бүтээжээ.
Титэмийг бүхэлдээ мөнгөөр цутгаж “Хувилгаан” үнэт чулуугаар чимэглэсэн бөгөөд орой дээрх Гуа марал нь 999 сорьцтой алтан шармал юм. Монголын нууц товчооноо хүмүүний үүсэл гаралыг Бөрт чоно, Гуа маралаас үүдэлтэй гэсэн билэгдэлээр Монгол туургатны гоо бүсгүйн титэмээ Гуа Маралаар урласан гэж зохион байгуулагчид тайлбарласан юм. Дашрамд дурьдахад энэхүү титэмийг уран дархан Т.Энхтайван урласан бөгөөд бүтээлийн өртөг нь 4,5 сая төгрөгөөр бүтсэн бол Монгол Туургатан хацар гоо охидын тэргүүнийг чимэж жил ирэх тутам үнэ цэнэ нь өснө гэдэгт итгэлтэй байна.
Сэтгэгдэл ( 0 )