Зөрчлийг хэрхэн даван туулах вэ

Автор | Zindaa.mn
2016 оны 03 сарын 25

Ямарваа нэгэн үл ойлголцох байдал болон зөрчил бидний амьдрал, ажлын эргэн тойронд байнга тохиолдох нь бий.  Зарим нэгэн зүйлийг шалихгүй гэж үл анзаарч, анхаарлын төвөөсөө холдуулснаар тэр нь эцэстээ маш том хэрүүл маргааны бай болон гарч ирэх нь олонтаа.  Ядаж байхад бид аливаа зөрчлийг яаж шийдвэрлэх вэ, ямар арга зам байна гэдгийг эерэгээр бодож үзэхийн оронд юун түрүүнд өөрсдийгөө нервитүүлдэг.  Зөрчил, үл ойлголцлыг яаж шийдвэрлэх нь бидний эрүүл мэнд, аз жаргалтай болон амжилттай байдалд их нөлөө үзүүлдэг.  Зөрчлийг хүлээн авах, яаж шийдвэрлэх талаарх өөрийн сэтгэл хөдлөлөө багахан хянаад, өөрийгөө барьж чадвал зөрчил гэдэг зүйлийг бага дээр нь, маш хялбархан аргаар намдааж болдог.

Энэ үнэн шүү! Яах аргагүй үнэн.  Зарим үед гарсан зөрчил маргаан, үл ойлголцлыг бид өөрсдөө ч төсөөлж байгаагүй амархнаар шийдэж  чадна.  Хамгийн чухал зүйл нь ямарваа нэгэн зөрчил үүсвэл айж балмагдахаасаа илүү би хариу үйлдлийг яаж үзүүлэх вэ гэдэг тал дээрээ та өөртөө маш итгэлтэй байхаар өөрийгөө урьдаас бэлтгэхэд л болно.  Ингэж сэтгэлзүйн хувьд ямар ч зөрчлийг даван дийлэх хаттай байвал таны маргаан, үл ойлголцох байдалд хандах хандлага шал ондоо болно.  Та  хараад л байгаарай.  Ингээд танд зөрчил, маргаан үүсвэл хэрхэн хариу үйлдэл үзүүлэх хэдэн санамжийг танд толилуулъя.

Маш хүлээцтэй ханд

“Хүн бүр л дор бүрнээ хэцүү асуудлыг тээж явдаг” гэж Иан МакЛарен гэдэг хүн хэлсэн байдаг.
Та асуудалд маш хүлээцтэй хандсанаар танд алдах зүйл гэж огт байхгүй. Тиймээс уужуу сэтгэлээр, аль болох тайван байхыг хичээх хэрэгтэй.

Энэ ганцхан танаас болж үүссэн асуудал биш байж болох

Та өөрийнхөө зөв гэж боддог шиг бусад хүмүүс хүртэл өөрийнхөө үзэл бодлоо зөв гэж бат итгэдэг.  Тиймээс бусад хүмүүсийн үзэл бодлыг хүртэл хүндэтгэж үзэх нь зүйтэй.

Үүссэн асуудалд таны буруу  байвал

Гарч ирсэн зөрчил маргаанд та зохих байдлаар буруутай бол 100% миний буруу гээд буулт хийгээд өгч болохгүй.  Танд ч мөн өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх эрх байгаа учраас тухайн асуудал юунаас болж, яаж үүссэнийг бусаддаа ойлгуулж,  тухайн асуудалтай холбоотой гарсан зардлыг ганцаараа хариуцахгүй гэдгээ илэрхийлэх хэрэгтэй.  Өөрийн үзэл бодол дээрээ баттай зогс.

Хариуцлага хүлээж сур

Амьдралд хэцүү зүйл тохиолдохгүй, та үргэлж баяр баяслаар дүүрэн байна гэдэг бол үлгэр.  Ялангуяа өөрийн хийсэн алдаатай буруу зүйлийнхээ хариуцлагыг өөр хүнд тохно гэдэг бол байж болшгүй зүйл.  Энэ нь таны амьдралд хар толбо үлдээж болзошгүй учраас та таны буруугаас үүдсэн асуудлынхаа хариуцлагыг хүлээж чадах чадвартай байх хэрэгтэй.

Бусдын хариуцах зүйлийг өөр дээрээ бүү үүр

Таны аз жаргалтай байх эсэх зөвхөн таны л асуудал.  Харин бусад хүмүүс өөрсдөө аз жаргал, баяр баяслаар дүүрэн байх эсэх нь мөн л тэдний өөрсдийнх нь асуудал.
Бусад хүмүүс өөрсдийнхөө хийсэн алдаа дутагдлыг олж харахгүй, засч залруулахгүй байхад та хөндлөнгөөс оролцох ямар хэрэг байна.

Хариу үйлдэл үзүүл

Ямар нэгэн асуудал, зөрчилтэй тулгармагцаа та бушуухан арга хэмжээ авчих гээд байдаг уу? Хэрвээ тийм бол түр азнаж, ямар хариу үйлдэл үзүүлэхээ сайн бодох хэрэгтэй.  Танд дахин сануулахад танд хамаагүй асуудал, зөрчил бүрт өөрийгөө хутгаж нервитүүлэх хэрэг байхгүй шүү.

Мэдрэмж их чухал.  Мэдрэмжээ ашигла

Аливаа асуудалд сэтгэл хөдлөлөөрөө хандаж байдлыг улам дордуулахгүйн тулд хэдий та багтаж ядсан ууртай ч асуудалд тэр байдлаараа хандаж болохгүй.  Өөрийнхөө мэдрэмжийг дага.  Зарим үед энэ тус болох нь бий.

Сайн бодож тунгаа

Асуудал, маргаанд аль болох бодлоготой, шударга, хүлээцтэй хандаад энэ нь амжилт олохгүй бол одоо байгаа газраа, юу нь болохгүй байгаа талаар дахиад нэг нухацтай сайн бодох л хэрэгтэйдээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top