Тун удахгүй буюу энэ сарын 21-нд рэппер Канье Уэстын эхнэр Ким Кардашианы 36 насны төрсөн өдөр болно. Гэвч тэрбээр 28-д тохиох төрсөн өдрийн баярын ажиллагаанд оролцож чадахгүй болсон гэнэ. Энэ нь саяхан болсон дээрмийн хэрэгтэй холбоотой бөгөөд цочролд ороод буй Ким Кардашиан сэтгэл заслын эмчилгээ хийлгэж байгаа аж.
Лос Анжелос хотын Хаккасан шөнийн клубт аль хэдийн баярын захиалгаа өгөөд байсан хэдий ч тус өдөр баяр болохгүй гэдгийг мэдэгджээ.
Буутай этгээдүүдийн гарт орсон Ким Кардашиан тус хэргийн дараа нойрондоо муудаж, аймхай цочдог болсон ээж дүү нар нь байнга эргэж тойрч, нөхөр Канье Уэст цаг үргэлж утсаар биеийг нь асууж, анхаарал тавьдаг болсон байна.

Сэтгэгдэл ( 0 )