Б.Баярсайхан: Бидний үр хүүхдүүд цахим орчинд гадуурхагдах ёсгүй

2016 оны 11 сарын 01

 

Сүүлийн хэдхэн жилд 92 хүүхэд цахим гадуурхалаас болж амиа алджээ. Үүнтэй холбоотойгоор “Цахим гадуурхал цаашаа” аяныг  БСШУСЯ-наас санаачлан өрнүүлж эхэлсэн. Энэ тухай болон цаашид гадуурхалын эсрэг хийж хэрэгжүүлэх ажлын тухай БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхантай ярилцлаа.

- Өмнө нь Untibull буюу гадуурхал гэдэг зүйлийг ярьдаггүй байсан. Гэнэт яагаад энэ сэдвийг хөндөх болов?

- Тиймээ. Untibull буюу гадуурхалын талаар өмнө ярьдаггүй байсан. Гадуурхалын эсрэг хийсэн жижиг ажлууд бий. Гэхдээ одоо гадуурхалын эсрэг хүчтэй дуугарч эхлэх цаг нь болсон. Тиймээс гадуурхалын эсрэг нэгдсэн ажлыг өрнүүлж эхэлж байна. “Эхэлнэ гэдэг бол хийхийн хагас” гэж сайхан үг байдаг. Энэ сэдвийг хөндсөнөөр  эцэг, эхчүүд болон нийгэм цочирдож, анхаарал хандуулна гэдэгт эргэлзэхгүй байна.  

- АНУ, Англи гэх мэт хөгжингүй орнууд энэ тал дээр ямар бодлого баримтлан ажилладаг вэ?

- Англид “гадуурхал”-ыг маш том асуудал гэж үздэг. Энэ асуудлыг бодлогын хэмжээнд анхаарч, сургалтынхаа агуулгад оруулсан. Тухайлбал, хүүхдийн хичээлийн хөтөлбөрт хүүхдийг яаж гадуурхагдахгүй байх, хэрхэн хүчтэй байх ёстойг нь зааж өгсөн. Мөн АНУ-д гадуурхалын эсрэг хэрхэн тэмцэхийг  хүүхдүүдэд цэцэрлэгийн наснаас нь эхлээд заадаг. Багш, эцэг эхчүүдэд ч энэ талаарх сургалтыг түлхүү явуулдаг. Үүнээс үзэхэд ганцхан хүчирхийлэл ч биш гадуурхал тэр дундаа “цахим ертөнц дэх гадуурхал” хэрээс хэтэрч байгаа гэдгийг бусад улс орон аль хэдийн хүлээн зөвшөөрч, төр засгийнхаа хэмжээнд анхаарал тавиад эхэлсэн байна. Монголд энэ ажил нь хожимдож эхэлж байна.   

- Монголд 92 хүүхэд гадуурхалаас болж амиа алдсан гэсэн харамсалтай тоо баримт байна. Үүнд БСШУСЯ хэрхэн анхаарч, ямар ажлыг хийж байна?

- БСШУСЯ-наас сургуулийн орчимд гар утасны хэрэглээг хориглосон шийдвэр гарсан. Энэ нь ерөнхий боловсолын сургуулиуд дээр хэрэгжээд явж байна. Гадуурхалын эсрэг БСШУСЯ дуугарах ёстой. Үүний дагуу  цахим гадуурхалын эсрэг аяныг өрнүүлээд байна. Мөн хүүхдийн сэтгэл санаа хямарсан үед, болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор 108 тоот утас ажиллуулж байгаа. Энэ утсан  дээр ажиллаж зөвлөгөө өгдөг хүмүүсийг илүү сайн мэргэшүүлэхэд чиглэсэн ажлыг хийж байна. Тухайлбал, утсаар ярих 2-3 минутын дотор хүүхдийг ухааруулж, тайвшруулах, урам зориг өгч чадах хүмүүсийг бэлдэх, сургах шаардлагатай байгаа юм.

- Багш нар хүүхдийг өөртөө итгэлгүй болох байдалд нөлөөлж байна уу гэсэн хардлага бий. Энэ тухайд?

- Тийм тохиолдлууд байгаа. “Багш нарын ёс зүйн зөвлөл” байгуулна. Өмнө нь энэ зөвлөл байсан боловч сүүлийн хоёр үйл ажиллагаа явуулаагүй. Энэ зөвлөлийг шинэчлэн байгуулна. Үүний хүрээнд багш нар яаж сурагчдад гадуурхах байдал үүсгэхгүй байх чиглэлээр мэргэшүүлэн сургахад анхаарах хэрэгтэй байна. Заримдаа багш нар санаандгүйгээр хүүхдүүдэд шарх өгч байдаг. Хүүхэд өөртөө итгэлгүй болох нь багш нартай зайлшгүй холбоотой. Мөн эцэг  эхчүүд хүүхдүүддээ яаж дарамт учруулахгүй байх, хэрхэн дэмжихэд нь туслах зорилгоор гарын авлага, мэдлэг мэдээлэл өгөх ажлыг хийхээр төлөвлөж байгаа. Бидний хийж байгаа ажил олон тийшээ салаалах болно. Цагдаагийн байгууллага, мэдээлэл харилцаа технологийн газар, ОУ-ын байгууллагын төсөл хөтөлбөрүүд, ТББ-тай хамтран ажиллан үндэсний арга хэмжээг зохион байгуулна. Цаашдаа үүнд УИХ-ын гишүүд,  Засгийн газар анхаарал хандуулаад гадуурхалыг хуульчлах тал дээр анхаарч ажиллах байх гэж найдаж байна.

- Сургуульд нийгмийн ажилтан гэж байдаг. Тэдний үүрэг нь төдийлөн мэдэгдэхгүй байна. Гадуурхлаас сэргийлэх нь тэдний чин үүрэгт ч хамаарах байх, тийм үү?

- Нийгмийн ажилтан маш чухал. Харамсалтай нь хөгжингүй орнуудыг бодвол манайд нийгмийн ажилтны тоо цөөхөн. Нэг сургууль дээр нэг л нийгмийн ажилтан буюу 400 гаруй хүүхдийн дунд нэг нийгмийн ажилтан байх жишээний. Ганц нийгмийн ажилтан хүрэлцдэггүй. Гэхдээ хүрэлцэхгүй байна гээд юм хийхгүй байх биш. Энэ тал дээр нийгмийн ажилтнуудыг ч гэсэн мэргэшүүлэх шаардлагатай байна. Саяхан Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын захирал, дүүргийн боловсролын захирлуудтай уулзаж дээрэлхэх, гадуурхах гэж юу болох талаар би илтгэл тавьсан. Энэ үеэр нийгмийн ажилтнуудыг сургах, тэднийг хэрхэн хүүхдүүдэд илүү сайн хандах хандлагыг төлөвшүүлэх тухай ярилцсан. Ер нь ээж, аавын сэтгэлээр л ажиллах хэрэгтэй. Жишээлбэл, би яг өөрийнхөө охинд хандаж байгаа юм шиг, энэ охин минь эвдэрчих вий, өөртөө итгэлгүй болчих вий гэж бодож хандах хэрэгтэй. Би багш нарыг ээж, аавын сэтгэлээр хандаач ээ гэж уриалдаг.

Гадуурхал нь юунаас болж үүсээд байна вэ?

 Гадуурхал нь биеэр зодох, үгээр доромжлох, хүчирхийлэх хэлбэрүүдтэй. Бид яагаад цахим гадуурхалыг сонгож аваад байна вэ гэхээр бидний бага насанд бид сургууль, орц, гудамж, анги танхимын хэмжээнд гадуурхагдан, доромжлогдож, дээрэлхүүлдэг байсан. Харин одоо бол тэс өөр. Гадуурхал гэдэг зүйл нь цахим орчинд байдаг болсон. Тиймээс ч үүнийг хязгаарлаж, барьж чадахаа байсан. Өсвөр насны хүүхдүүдэд янз бүрийн дэггүй бодол төрж, санаатай, санаандгүй алдааг гаргадаг. Тухайлбал, нэг охин өөрийнхөө нийтэд дэлгэхээргүй зургаа аваад утсандаа хадгалдаг. Тэр охин утасаа алдах, эсвэл хажуудах хүүхэд нь утсыг нь аваад зургийг нь олон нийтэд тараах асуудал гардаг. Тэгээд тэр санамсаргүй гаргасан алдаанаас болж зураг нь дэлхий даяар тарж байна. Ээж, аав, ах дүү хамаатан садан гэх маш олон хүн тухайн зургийг хардаг. Бид өнөдөр маш завгүй нийгэмд, завгүй өдөр хоногийг өнгөрөөж, амьдарч байна. Үр хүүхдүүд маань юуг даван туулж байна, юунд шаналж байгааг бид огт анзаардаггүй. Цахим ертөнц хөгжиж, мэдээллийг барьж боломгүй хурдтай энэ үед бидний эхлүүлж байгаа ажил бол нүдээ олсон ажил гэж бодож байна. Би БСШУСЯ-ны төрийн нарийн бичгийн даргын хувьд, цэцэрлэгийн наснаас оюутны нас хүртэл дөрвөн хүүхэдтэй эх хүний хувьд энэ асуудал дээр онцгой анхаарч ажиллах болно.

Б.Янжиндулам

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (202.9.41.131) 2016 оны 11 сарын 01

1.. ангиас нь эхлээд л ангийн дарга гэдэг нэр томьёог үгүй болгомоор байна улсын сургууль ялангуяа манай хүү сургуульд ороод л ээжээ би уншиж сураад ордог байжээ манай ангийн уншиж чаддаг хүүхэд ангийн дарга болчихсон гэж хэлж билээ иймд хүүхдүүдийг хар багаас нь л энэ мундаг энэ муу гэсэн ялгаварлан гадуурхах үзэл суулгаж байна

0  |  0
зочин(66.181.189.228) 2016 оны 11 сарын 01

Зөв асуудал хөнджээ Баярсайхан дарга

0  |  0
сараа(202.9.40.81) 2016 оны 11 сарын 01

ямар ч хяналтгүй асуудал чинь энэ дээ

0  |  0
дэгдээхэй(202.9.40.81) 2016 оны 11 сарын 01

энэ асуудлыг хөндөх хэрэгтэй саяхан гэхэд л нэг охин цахим ертөнцөөс болж амиа хорлох шахсан

0  |  0
бадарч(150.129.141.197) 2016 оны 11 сарын 01

яг юу гэх гээд байгаа нь мэдэгдэхгүй үнэн дүппп мэдээ бичжээ , энэ Янжиндулам гэдэг хүн

0  |  0
аа(202.9.40.81) 2016 оны 11 сарын 01

тэгвэл хүүхдүүд өлсөнө шд

0  |  0
Booeo(202.179.23.142) 2016 оны 11 сарын 01

mun surguuliin oiroltsoo belen khool gaaztai undaa chips khuushuur piroshgi zaruulmaargui bna bur bolie 200 metr dotor

0  |  0
Top