Али Акбар: Хэрвээ бидэн рүү цөмийн зэвсэгтэй улс довтолбол яах вэ гэж бодогддог л юм билээ

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 04

Ираны Ерөнхийлөгч асан Али Акбар Хашеми Рафсанжанигийн  "Irna агентлагт өгсөн ярилцлагыг товчлон хүргэж байна.



-Иран улс цөмийн хөтөлбөрөө энхийн зорилгоор хэрэгжүүлж байгаа гэж баталдаг. Нөхцөл байдал яаж ч өөрчлөгдсөн энэ зорилгоосоо ухрахгүй юу. Ирактай дайсагнасан харилцаатай байх үед Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүний хувьд энэ талаар юу хэлэх вэ?

-Дайн эхэлж байх үед цөмийн зэвсэгтэй болох гэж хөөцөлдөж байсан удаа бий. Гэхдээ энэ нь зөвхөн өөрсдийгөө хамгаалах зорилгоос эхтэй. Санаж байгаа бол, Саддам Хуссейн эхэлж манай улс руу халдан довтолсон шүү дээ. Тэр үед би Парламентыг даргалахын зэрэгцээ армийн командлагчийн үүргийг давхар гүйцэтгэдэг байлаа. Гадны халдлагад өртсөн ийм үед “Хэрвээ бидэн рүү цөмийн зэвсэгтэй улс довтолбол яах билээ” гэж боддог юм билээ. Гэхдээ ажил хэрэг болоогүй гэдгийг бүгд мэдэж байгаа шүү дээ.

-Нууц биш бол цөмийн зэвсэгтэй болох ямар оролдлого хийж байсан талаараа ярьж өгөхгүй юу?

-Дайн бараг есөн жил үргэлжилж, НҮБ-ын идэвхитэй оролцооны ачаар зогссон. Гэвч дайн гэдэг үнэхээр аймшигтай. Бид энэ дайнд хэдэн зуун мянган хүнээ алдсан. Тийм болохоор дайн дууссан ч гэсэн “Хэрвээ бидэн рүү цөмийн зэвсэгтэй өөр улс дайрвал” гэсэн бодол толгойноос салж өгдөггүй юм билээ. Тиймээс цөмийн зэвсэгтэй болох асуудалд бодитой хандаж байсан үе бий. Пакистаны цөмийн технологийн эцэг гэгддэг эрдэмтэн Абдул Кадыр Хантай тусгайлан очиж уулзаж байлаа. Гэвч энэ оролдлого ажил хэрэг болоогүй гэдгийг бүгд мэдэж байгаа шүү дээ. 

-Энэ яриаг чинь сонсоод барууныхан юу гэж бодох бол?

-Ираны одоо хэрэгжүүлж байгаа цөмийн хөтөлбөр энхийн зорилготой. Гэвч биднийг зэвсэг хийх гэж байна гэж хардаж байна. Аргагүй ээ. Хардах эрх бүгдэд бий. Тэд хардахаа хэзээ ч болихгүй байх. Бид ч зорилгоосоо ухрахгүй.  

Жич: А.А.Х.Рафсанжигийн ярианд дурьдагдсан Абдул Кадыр Хан нь 1970-аад онд Голланд улсад цөмийн технологи судалж эхэлсэн бөгөөд эх орондоо эргэж ирээд үйл хэргээ үргэлжлүүлсэн, Пакистаны цөмийн хөтөлбөрийг үндэслэгч гэгддэг нэрт эрдэмтэн юм. Тэрбээр 2004 онд үндэснийхээ телевизээр БНАСАУ, Ливи, Иранд цөмийн технологи худалдсан гэсэн мэдэгдэл хийж байв.   

 

С.Алдар

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol(202.70.46.231) 2016 оны 11 сарын 07

Hoid solongos bas aimar bn shuu tehnalogi zarj chadaj bnshde.manaih tehed bga malaa mah bolgood zarj chadahgui nuursee uhaad zarj chadahgui hoorondoo hereldeed suuj bdg

0  |  0
Толгойгүй хүн(202.70.46.237) 2016 оны 11 сарын 05

Манайд нэг ядаж 5 жилийн дараа ийм зүйлд хүрнэ гэсэн бодитой ямар нэг бодлого байна уу.

0  |  0
unen(202.9.40.68) 2016 оны 11 сарын 04

mundag l alsiin bodoltoi udirdagch baina.mongoliin udirdagchid gej hoshnogo mungu hoyor l bodno xaxa

0  |  0
Top